Top StoriesУлс төрийн халуун сэдэв

“Эрдэнэбүрэн”-гийн мега төслөөр Монголын засгийн газрын шандсыг сорино

Монголын урдаа барьдаг томоохон мега төслүүдийн нэг бол яах аргагүй Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц. Олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татдаг гол зүйл нь томоохон мега төслүүд. Том төслийн амбиц нь тухайн улсын засгийн газрын үүрэг роль хэр бодитой, ажил хэрэгч байгаагаас харагддаг. Манайд өнөөдөр 14 мега төслийг урагшлуулна хэмээн Засгийн газрын бүрэлдэхүүнээрээ дуугарч, олон улсын анхаарлыг татаад буй. Гэтэл ихэнх төсөл нь ердөө цаасан дээр.

- Хятадын ЭКСИМ банкны шаардлагад тэнцэх үүрэг бий-

Төслийн гол зураглал үндсэндээ 2020 оноос эрчимжих аяс ороод яг өнөөдрийн байдлаар тодорхой, тоймтой хөдөлсөн юмгүй, зогсонги маягтай. Ч.Саранжаваар ахлуулсан арав хүрэхгүй хүн төслийн нэгж дээр нь цалинжаад л яваад байдаг. Ерөөсөө төсөл урагшилдаггүй хэдэн гол шалтгаан нь улс төрийн нөлөөллийн асуудлаас гадна Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын талбай нь өөрөө Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн газар нутгийг дамнасан том хүрээг хамрах тул иргэдтэй тохиролцох ажил нэн тэргүүнд байв. Хятадын засгийн газрын хөрөнгө оруулалтаар төслийг эхлүүлье гэдэг асуудал дээр зээлийн түвшний хэлцэл яригдаад эхлэхтэй зэрэгцэн сумдын иргэдийн зүгээс томоохон эсэргүүцэлтэй нүүр тулсан. Төрийн ордны гадаа ч хүртэл лоозонтой жагссан.

Он цагаар нь ухраагаад харвал 2020 онд “Хас”-ын Ч.Ганхуягийн дүү Ч.Гантулга Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн зохицуулагчаар томилогдсон. Тухайн үед, аль 2018 онд Хятадын хөнгөлөлттэй зээлийн асуудал яригдаад ТЭЗҮ-г нь боловсруулчихаад өмнөх баг нь хүлээлгэн өгсөн байсныг дахин томилогдсон төслийн баг орж ирж нарийвчлан сайжруулах шаардлага үүссэн гэдэг. Үндсэндээ 5 жилийн турш цаасан дээрх нэрээс цаашгүй, урьдчилсан ажлууд нь яригдаад байдаг хэрнээ гацчихсан байсан төсөл дээр шинээр ажиллахаас аргагүй байдал угтаж л дээ. Шинэ төслийн баг хуучин материалуудыг нь хүлээж авахад ТЭЗҮ дутуу, байгаль орчны үнэлгээ дутуу, нутгийн иргэдийн эсэргүүцэл шийдвэрлэгдээгүй, газрын доорх олдворууд огт судлагдаагүй ширүүхэн дүр төрхтэй угтжээ. Төслийн процесс зуун задгай байсныг ерөнхийд нь эмхэлж Хятадын Эксим банкнаас тавьсан шаардлага, стандартыг үндсэнд нь хангасан юм билээ. Хятадын Power China констракшн түлхүүр гардуулах нөхцлөөр манайд Эрдэнэбүрэн-г барьж өгөхөөр 2021 онд шалгарсан бөгөөд тухайн үед цар тахлын үед хоёр талаасаа онлайнаар холбогдож ажил хэргийг дараагийн шатанд гаргасан байна. 2022 онд уг төсөл дээр нийт 56 ажил хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байсан ч БНХАУ-ын Экспорт-Импорт (ЭКСИМ) банктай зээлийн тусгайлсан хэлэлцээр байгуулагдаж төслийн санхүүжилт хийгдэж эхлээгүйтэй холбогдуулан дахин өөрчлөлт оруулж, ерөнхийдөө нөгөө талдаа гүйцэтгэлээ чамбайруулах болсон хэрэг. Ч.Гантулгын хувьд уг төсөл дээр хүчээ хаяж байсан ч эрх баригч намын хувьд өөрсдийн арга барилаар төслийн ажлыг явуулъя гэдэг рүү шалавласан.

-Хятадын талаас төслийн хөрөнгө оруулалтын мөнгийг шуудхан өгөхөөс эргэлзсэн-

Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийг хангах үүрэг засагт төдийгүй МАН-ын хоолойд тулсан. Засгийн газар 100 хоногт хэрэгжүүлэх ажлын хүрээнд 14 мега төслөө хөдөлгөе гэдэг амбиц бий нь бий. Сангийн сайдынх нь хэлснээр мега төслүүдийн ТЭЗҮ-г хийхэд л 484 тэрбум төсөвт суулгана гэж байсан.

Эрдэнэбүрэн бол 40 орчим жил цааснаас цаашлаагүй төсөл учир МАН даруйхан хөдөлгөхийн тулд Б.Чойжилсүрэнд Эрчим хүчний сайдын суудлыг нь өгөөд баруун гурван аймгийн иргэдийн асуудлыг албан ажил болго гэж чиглүүлсэн. Б.Чойжилсүрэн өөрийн биеэр явж улсын төсөвт 11 тэрбумыг суулгуулж, иргэдийг нүүлгэх, тэдэнд нөхөн олговор олгох асуудлыг мухарласан юм. Улсын хэмжээний мега төслийн удирдлагыг итгэлт хүндээ хариуцуулна хэмээсэн нь өнөөдөр уг төслийг ахлаж буй УИХ-ын гишүүн асан, Боловсрол шинжлэх ухааны сайд асан Ц.Цогзолмаагийн нөхөр УБЦТС ХК-ийн захиралаар ажиллаж байсан Ч.Саранжав. Хувь хахир араншингаараа үндсэндээ салбар дотроо ажлаа баздаг хэмээн сайд нь үнэлдэг ч өмнөх төслийн нэгжийг тарааж, шинээр бүрдүүлэхээр гүйж яваа гэх. Баруун бүсийн эрчим хүчний асуудлаа сууриар нь шийдье гэдэг бодлоо одоогийн ерөнхий сайд аль эрт зурагласан учраас Ховдын Засаг даргаар Э.Болормааг явуулж, ааш аягийг нь мэддэгээр нь Б.Чойжилсүрэнгээр Эрдэнэбүрэнгийн УЦС-тай холбоотойгоор ирэх бүх дарамтыг хаалгуулахаар тохоосон нь тэр.

Яг том дүнгээ харвал Хятадын “Power Construction Corporation of China” болон “Power China Chengdu Engineering Corporation Limited” компанийн хамтралаар 271 сая ам.доллар буюу 855 тэрбумын төсөвт өртгөөр 2028 нд ашиглалтад оруулах хувилбараар яригдсан.

МАН-ын Засгийн газар Эрдэнэбүрэнгийн төслийг урагшлаад л байгаа гэж пи ар хийсээр ирсэн мөртлөө энэ сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзах үеэрээ уг төслөө яв цав болгосон гэх маягийн яриа дэлгээд эхэлсэн. Угтаа улс төрийн маш нарийн сэжим үүний ард бас давхар өрнөөд буй. Монголын улс төр, шашны асуудлаас үүдэж урд хөрш манайтай томоохон төсөл, мөнгөн дүн дээр их мэдрэг байгаа. Нэг жишээ нь л гэхэд, энэ долдугаар сард Тяньжин боомт дээр хоёр сар Монгол руу хаягласан чингэлгийн тоо энгийн үеийнхээс 2-3 дахин нэмэгдэж бөөгнөрөл үүсч, иргэд ч ачаагаа авч чадахгүй 2-3 сар хүлээсэн. Тавдугаар сараас эхлээд 6000 хүртэлх чингэлэг тээвэр боомтод гацаасан нь манайд өгч буй улс төрийн сэрэмжлүүлэг гэдэг нь мэдээжийн явдал.

Ингэхээр ерөөсөө Ерөнхий сайдад төслийн процессийг урагшлуулах асуудлаар хөшигний ард Ван И-тэй илэн далангүй ярилцахаас аргагүй нөхцөл тулгасан хэрэг. Хятадын талаас Эрдэнэбүрэнгийн асуудал дээр ЭКСИМ банкны өндөр шаардлага урьд нь нэхээд зогсохгүй анх удаа манайх энэ хэмжээний мега төсөл дээр өөрсдөө орж байгаа учраас шуудхан 270 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх эсэх дээр эргэлзээ үүсэх нь дамжиггүй. Ван И Владивосток орчихоод буцахад нь манай талаас 4 цаг орчим улс төрийн түвшний асуудлаа ярилцсанд Гашуунсухайтын төмөр замын асуудлаа эхлээд шийдье гэдэг хариу өгч, улмаар өмнөх төслөөрөө баталгаа хийж дараагийн төслийн асуудлаа хөдөлгөе гэдэг зарчимч асуудал тавьжээ. Угтаа Гашуунсухайтын төмөр замын асуудал хоёр орны дунд шүдний мах шиг болчихсон. Хятадын талаас энэ мухардлаа нэг эцэслээд, хилээ даваад тээвэрлээд ороод ирдэг бүтээн байгуулалтын чадамжийг манайхаас нэхэж буй. Ингэхээр бид Гашуунсухайтыг бүрэн ашиглалтад оруулсан туршлагаараа дараагийн том төслийн үүрэг хариуцлагаа хүлээж авах нэг чухал сорилттой нүүр тулж буй нь бодит үнэн юм.

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Юрий Петрович
Юрий Петрович
2024-09-25 08:26

Эрчим хүчний с�##�барын ажлуудыг АН хөдөлгөж амь оруулах байлаа. МАН тэр тусмаа агуу их ШУНАЛТАН Чойжилсүрэн төслүүдийг хөдөлгөх нь худлаа. Өөрийн ямар нэгэн ашиг сонирхол , тэр төслөөс юм зуухгүй л бол хөдөлсөн хөдлөөгүй Дөрвөдөд ямарч ялгаагүй

Бодит байдал
Бодит байдал
2024-09-25 10:05

орос руугаа тонил,эсгий хийж буй газар золбин нохой хэрэггүй

Зочин
Зочин
2024-09-25 09:48

баруун солгойгүй цацаад байгаа улсын төсвөөсөө энэ төслийг явуулж болохгүй юм болов уу

Зочин
Зочин
2024-09-25 10:43

Zeelee avaad stationii ajlaa exelchixsen yum bish uu. Choijoo, saranjav nar butexgui nuxduud. Tegeed itgexgui baigaa doo. Irgeded ni baaxan mungu taraagaad choijilsurengiin bairand ni orchixson yum bishuu. Delguureer uilchluulj chadaxgui orkuud choij bairand amidardag sh dee.

Сумын заан
Сумын заан
2024-09-25 10:50

Манай эрчим хүчний төслүүдийг Орос өндөр үнэтэй цахилгаанаа шахаж байх гээд хатуу хорьчихсон. Тэнэг монголчууд орос ахынхаа хорон санааг хэлж зүрхлэхгүй элдэдэв ш�##�таг тоочоод л,.. Тоочих ш�##�таг мундахгүй шүү дээ.

Иргэн
Иргэн
2024-09-25 11:36

Монгол улсын шандасыг ш�##�гана ч гэх шиг!!! Хөгжилтэй оронд нэг суурингийн жижигхэн усан станц шүү дээ!!! Ингэж сүржигнэж Монголчуудын толгойг угааж байгаа юм байх даа ккк!!! МАН-АН-Н мафиуудын нэг хулгайчийн хулгайлсан мөнгөөр л босох жижиг оврын генератор шүү!!! Ингэж шоу хийхээсээ ичээсэй!!!

Зочин
Зочин
2024-09-25 14:42

Хулгайч луйварчид авилгач худ�##�ч урвагчдаар удирдуулсан мега төсөл явах уу. Ёстой нөгөө мега хулгай болох биз.

Зочин
Зочин
2024-09-25 19:19

Yaraltai siideh estoi.

Зочин
Зочин
2024-09-26 08:29

Нөгөө шударгамаа шантаж Отгон хаачив. Тэр амьд уу. Сүйд болоод байсан Эрдэнэбүрэнг чинь Оюук хөдөлгөнө гэнэ шүү мэдсэн үү Отгоон. Дүр эсгэсэн хөлсний авгай

Зочин
Зочин
2024-09-26 15:08

Монголчуудын амны хишиг нь арилчихсан арчаагүй хүн сүрэг болоод удаж байгаа.Захиргаад�##�т хатуу чанга дарангуйл�##� хэрэгтэй болжээ.

Зочин
Зочин
2024-09-27 20:55

Ха ха засгийн газар гэж хэдэн топ өлөнгүүдийг хэлэх үү. Луйварчдын шандсыг сорино гэнэ үү

Зочин
Зочин
2024-10-04 13:27

1

Зочин
Зочин
2024-10-05 03:11

Хятадтай адил сэтгэж байж л ажил явуулна. Эхлээд ажилаа судлах биш хятадуудаа суд�##�. Хятад бол монгол биш.

Зочин
Зочин
2024-10-05 03:15

Авлигажсан нийгмээ цэвэрлээгүй байж том төсөл явуулна гээд байх юм. Хөл толгой нь солигдчихсон . Танагдсаар байгаад хог л үлддэг шүү.

Зочин
Зочин
2024-10-05 03:20

Зүгээр байсан бродюр солидог ийм нийгэм , ийм сэтгэхүйгээсээ с�##�чихв�##� дараагийн ажил .... ......

Холбоотой мэдээ

Back to top button