Гадаад мэдээДЭЛХИЙ

Мэргэжилтнүүд Зеленскийн ялалтын төлөвлөгөөнд эргэлзэж байна

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский дайн ялах төлөвлөгөөгөө Жо Байденд танилцуулах айлчлалаа ням гарагт /2024.09.22/ эхлүүлсэн. Тэрбээр пүрэв гарагт /2024.09.25/ Цагаан ордонд зочилж, Байденд төлөвлөгөөгөө танилцуулна.  Украины ялалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд НАТО, тэр дундаа АНУ-аас их тусламж шаардах нь дамжиггүй.

Гэвч зарим мэргэжилтнүүд Зеленский барууны холбоотнуудаа төлөвлөгөөг дэмжихэд хүргэн ятгаж чадна гэхэд эргэлзэж байна. Зеленскийн гол шаардлага нь барууны зэвсгийг ОХУ дотор ашиглах. Мөн Курск мужийн газар нутгийг үргэлжлүүлэн хяналтдаа байлгах цэргийн тусламж хүлээн авах юм. Зеленский Курск мужийн газар нутгийг энхийн хэлэлцээнд хөшүүрэг болгон ашиглах зорилготой.

Гэхдээ мэргэжилтнүүд Кремль чин сэтгэлээсээ энхийн хэлэлцээ хийх хүсэлгүй байгаа гэж үзэж байна. Хүйтэн дайны түүхийн профессор Майкл Киммэж “Euro News” агентлагт хэлэхдээ “ОХУ дайны эхэн үеээсээ илүү түрэмгий байгаа тул ямар нэгэн хэлэлцээ хийхээс маш хол гэж би бодож байна” гэжээ. Тэрбээр “ОХУ зөөлрөхгүй байгаа. Тэд Донбасст урагшилж, Путин саяхан ОХУ-ын цэргүүдийн тоог нэмсэн” хэмээсэн юм.

Мөн Зеленский хэдэн сарын турш лоббидсон ч гэсэн барууны зэвсгийг ОХУ-ын газар нутагт ашиглах зөвшөөрөл авч чадаагүй. Тэрбээр АНУ-д айлчлахаасаа өмнө сэтгүүлчдэд “АНУ-ын дэмжлэгээс шалтгаалах зүйлс бий. Байден энэ төлөвлөгөөг дэмжинэ гэдэгт би маш их найдаж байна” гэжээ.

Украиныг барууны зэвсгээр ОХУ-ын гүнд цохилт өгөхийг зөвшөөрөх нь Москвагийн эсрэг барууны орнууд шууд дайтаж байгаа хэрэг гэж ОХУ мэдэгдсэн. Мөн Путин тийм зөвшөөрөл олгох нь нөхцөл байдлыг ноцтойгоор хүндрүүлж байгаа хэрэг хэмээн үзнэ гэсэн юм. Профессор Киммэж “Байден зөвшөөрөх магадлал бага гэж би бодож байна. Зарим хязгаарлалтууд байгаагаараа үлдэх байх. Мөн Зеленский эдгээр хязгаарлалтууд юу болохыг, Байден алхам хийх нь ямар хэцүү болохыг сайн мэдэж байгаа”  хэмээсэн юм.

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 25, 2024 09:41

Сдагийн хошин үзүүлбэр

Зочин
Зочин
9 сар 26, 2024 01:53

FASHIST OROSUUDIIG BUGDIIG ALAAD TOLGOIG SHOND ULGUJ BJ DAIN DUUSNA . IVANUUDIIG ALAAD BAI UKRAINCHUUD MIN

Yag tiim ee
Yag tiim ee
9 сар 29, 2024 19:17
Reply to  Зочин

Оросуудыг толгой дара�##�ан �##�ж чадахгүй байх оо. Харамс�##�тай нь Украйнчууд барга 10-д сая нь эх орноосоо дүрвэж барууханд адлагдаж явна. Дээр нь хөлсний цэргүүд нь хэдэн мянгаараа зүгтаж,зарим нь бууж өгөх. Хуаранд нь Орос нам авах гээд найдах юм бага оо

Холбоотой мэдээ

Back to top button