Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ Зеленский айлчилж байгааг тохиолдуулан Украинд $8 тэрбумын зэвсгийн тусламж бэлтгэж байна

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийн ялалтын төлөвлөгөөгөө Жо Байденд танилцуулахаар АНУ-д ням гарагт /2024.09.22/ хүрэлцэн ирсэн. Тэрбээр өнөөдөр /2024.09.26/ Вашингтонд очих төлөвтэй байгаа юм. Үүнийг тохиолдуулан АНУ Украинд 8 тэрбум ам.долларын зэвсгийн тусламж илгээх гэж буйгаа зарлана гэж хоёр албан тушаалтан мэдэгджээ.

Байдены захиргаа есдүгээр сарын 30-наас өмнө Украинд 5.6 тэрбум ам.долларын цэргийн тусламж илгээхээр Конгресстэй яаралтай хэлэлцэж байсан юм. Тэгвэл нэгэн АНУ-ын албан тушаалтан Цагаан ордон өнөөдөр мэдэгдэл хийхдээ тэрхүү 5.6 тэрбум ам.долларын цэргийн тусламжийг АНУ-ын зэвсгийн нөөцөөс гаргах шийдвэрийг батална гэдгээ гэсэн байна.

Мөн эх сурвалжийн хэлснээр өнөөдөр Цагаан ордон өөр нэг мэдэгдэл хийх аж. Энэ нь Украины аюулгүй байдалд туслах санаачилга хөтөлбөрийн хүрээнд нэмэлтээр 2.4 тэрбум ам.долларын тухай байх юм. Үүнээс гадна АНУ лхагва гарагт /2024.09.25/ ерөнхийлөгчийн эрх мэдлээр 375 сая ам.долларын тусламж илгээх болсноо мэдэгджээ. Тэрхүү тусламжид 130 км-ийн тусгалтай, нарийвчлалтай цохилт өгөх хүчин чадал бүхий гулсдаг пуужин багтана.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зулаа
Зулаа
9 сар 26, 2024 18:14

Юун 8.000.000.000$-ын зэвсгийн тусламж вэ? Дайныг �##�ь болох хурдан зогсоож, Украйн улсад хүнсний тусламж болон сэргээн босгоход нь тусламаар юм! Айл хөрш байсан хүмүүс л бие биенээ шинэ зэвсгээр �##�ж хядаж турших ч гэж дээ!!!!

Зочин
Зочин
9 сар 26, 2024 20:18

новшийн сатан өвгөн атийсан гуйлгачин 2 украйны ард түмнийг дуусгах санаатай гэвч чадахгүй

Холбоотой мэдээ

Back to top button