Нийгэм мэдээ

МСБХ: Шинэ төслийн хүрээнд 3 насны ангилалтай шигшээ баг бүрдүүлнэ

Өнөөдөр Монголын сагсан бөмбөгийн холбооны зүгээс хүүхэд залуус, багш дасгалжуулагч нарыг дэмжих болон үндсэн шигшээ багийн бодлогын талаар хэвлэлийн бага хурал зохион байгуулж, хэрэгжүүлэх төлөвлөгөө болон сургалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг хүргэлээ.

Энэ үеэр МСБХ-ны нарын бичгийн дарга С.Төгсжаргал үг хэллээ. Тэрбээр "Монголын сагсан бөмбөгийн холбоо бодлогын түвшинд олон талт үйл ажиллагаануудыг зохион байгуулж байна. Тэмцээнүүд зохион байгуулахаас гадна өсвөрийн шигшээ баг, багш дасгалжуулагч дэмжих, бэлдэх болон шигшээ багийн дараа үеээ хэрхэн бэлдэх тал урт хугацааны төлөвлөгөө гарган, ажиллаж байгаа юм. Энэхүү бодлого, төлөвлөгөөнүүдтэй холбоотой хүүхэд залуус руу чиглэсэн “Ball In School” төслийг эхлүүлээд байгаа буюу төслийн хүрээнд гурван насны ангиллын шигшээ багийг бүрдүүлж ажиллаж байгаа аж.

Үүнд 20-иос доош, 18-аас доош, 16-ааш доош насны ангиллын шигшээ багуудыг байгуулах ажлыг эхлүүлээд байна. Багш дасгалжуулагч нарыг бэлдэх, дэмжих ажлуудын хүрээнд олон улсын сагсан бөмбөгийн холбоо буюу “FIBA”-ийн сургалт явуулах эрхтэй мэргэжилтэнтэй хамтран зэрэглэл олгох сургалтыг хоёр дахь жилдээ зохион байгуулна. Сургалтад амжилттай оролцсон багш дасгалжуулагчдад сагсан бөмбөгийн холбооны “C”,”B, “A” зэрэглэлүүдийг олгоно. Мөн энэхүү үйл ажиллагаанд Монголын сагсан бөмбөгийн холбооны зүгээс гол баримталж буй гол зүйл бол багш дасгалжуулагчдыг хөгжүүлэх тал дээр түлхүү ажиллаж байгаа буюу олон улсын сагсан бөмбөгийн холбооны сургалт явуулах эрхтэй Грек мэргэжилтэнтэй хоёр жилийн гэрээг байгуулаад байна.

Олон талт үйл ажиллагааны хүрээнд “FIBA”-ийн олон улсын сантай хамтран “Азийн залуу сагсан бөмбөгийн манлайлагч” хөтөлбөрт хоёр залуу оролцогчдыг оруулсан. Мөн олон улсын сагсан бөмбөгийн холбоо АНУ-ын үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу “NBA”-тэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байгаа юм. Хамтын ажиллагааны хүрээнд сүүлийн 4 жилийн хугацаанд манай өсвөрийн тамирчид “Basketball Without Borders in Asia” хөтөлбөрт хамрагдаж, Азийн шилдэг залуу тамирчидтай хамт оролцсон байна. Сургалтыг олон улсын сагсанбөмбөгийн холбооны мэргэжилтин болон “NBA”-ийн одууд удирдан зохион байгуулж, зөвөлгөө өгдөг" гэлээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button