Нийгэм мэдээ

Ирэх оноос сум хороодод 900 гаруй нийгмийн ажилтан хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлнэ

Сум болоод баг, хороонд хүүхдийн асуудлыг хариуцсан ажилтан гэж байдаггүй. Харин ирэх оноос хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтныг төрийн үйлчилгээний анхан шатны нэгжид ажиллуулахаар төлөвлөж буй юм. Нийтдээ 927 ажилтан ажиллахаар тооцоололтой байна.

 Монгол Улсын хүн амын 37 хувийг 0-18 насны хүүхдүүд эзэлдэг. Гэвч өнөөдөр хүүхэд хамгааллын бүтэц сум, хороонд байдаггүй. Сум хороо буюу анхан шатандаа хүүхэд хамгаалагдах, хүүхэд хамгаалуулах эрхийг хангах мэргэжилтэн байхгүй байгаа нь хүүхэд гэмт хэрэгт өртөх, гэмт хэргийн хохирогч болох нэг шалтгаан байж ч мэдэх юм.

Угтаа бол хамгийн ойр байх ёстой төрийн байгууллагын анхан шатны нэгж хол байгаа нь “хүүхэд хүчирхийлүүлсэн”, “хүүхэд зодуулсан”, “хүүхэд амь насаа алджээ” гэх харамсалтай хэргүүд ар араасаа гарсаар буй.

Тэгвэл хүүхэд хамгааллын тухай хуулиар ирэх оноос сум хороонд 927 хүүхэд, гэр бүлийн хариуцсан нийгмийн ажилтантай болох гэж байна.

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас хэлэхдээ, "2025 оны нэгдүгээр сарын 01-нээс хүүхэд гэр бүлийн асуудал харицсан нийгмийн ажилтантай болж байгаа. Бид ирэх оын төсвийн санал бол 927 ажилтантай байхаар саналаа хүргүүлсэн.

Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэхэд сум орон нутагт ажилтан байдаггүй. Тэгэхээр энэ ажилтнуудыг ямар дүрэм журмын дагуу ажлаа явуулах эсэхийг хуулиараа нарийвчлан зохицуулж өгсөн байгаа" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button