Гадаад мэдээДЭЛХИЙ

Израил АНУ-ын санаачилсан гал зогсоох тохиролцоог хүлээн авалгүй Бейрутэд цохилт өглөө

Пүрэв гарагт /2024.09.26/ Израил олон улс гал зогсоохыг уриалсныг хүлээн авсангүй. Израил өөрийн хамгийн том холбоотон болох АНУ мөн Францын санаачилсан гал зогсоох тохиролцоог хүлээн авалгүй Ливанд үргэлжлүүлэн цохилт өгсөн байна.

Лхагва гарагт /2024.09.25/ АНУ болон Франц Израил, Хезболлагийн хооронд 21 хоногийн турш гал зогсоох төлөвлөгөөг гаргасан юм. Гэвч энэ төлөвлөгөөг хүлээн авалгүй Израилын байлдааны онгоцнууд Ливан нийслэл Бейрутэд цохилт өгчээ. Ливаны эрүүл мэндийн яам мэдэгдэл хийхдээ үүний улмаас хоёр хүн амь үрэгдэж, 25 хүн бэртсэн гэсэн юм.

Израил Ливантай хиллэдэг хэсэгтээ хуурай замын довтолгоог дуурайлган цэргийн сургуулилт хийж эхэлжээ. Тус улсын зэвсэгт хүчин Ливаны хамгаалалтын системүүдийг бөмбөгдсөнийхөө дараа хуурай газрын довтолгоо эхлүүлж магадгүй байгаа. Пүрэв гарагт Израилын Агаарын цэргийн хүчний командлагч, хошууч генерал Томер Бар мэдэгдэл хийхдээ нисэх хүчин хуурай замын ажиллагаа явуулах цэргүүдэд туслахаар төлөвлөж байгаа хэмээжээ.

Өнгөрсөн жилийн аравдугаар сард Газын зурвасын дайн эхэлсний дараа Израил, Хезболлагийн хооронд хил дээр мөргөлдөөн үүссэн. Тус мөргөлдөөн сүүлийн хэдэн долоо хоногийн дотор эрс хурцатсан юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Саша Саша
Саша Саша
9 сар 27, 2024 22:38

Хёзболла гэж оросоос санхүүждэг �##�уурчдын бүлэглэл 1977 онд л байсан...одоо нэг т�##�даа асуудлаа шийдэхийн зөвдөө..Израйль мундаг байна аа..террористуудыг сайн тэмцэж байна

Холбоотой мэдээ

Back to top button