Зеленский Цагаан ордонд зочилж Байдентай уулзлаа

Пүрэв гарагт /2024.09.26/ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Цагаан ордонд зочилж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзсан байна. Үүнээс гадна тэрбээр арваннэгдүгээр сард АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болохоос өмнө Украинд нэмэлт тусламж олохоор Камала харристэй уулзжээ.
Зеленский өчигдөр Вашингтон ДС хотод очиж АНУ-ын хэд хэдэн томоохон албан тушаалтантай уулзсан юм. Түүнтэй уулзахдаа Байден, Харрис нар Киевийг үргэлжлүүлэн дэмжинэ гэж амлажээ. Харин АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Доналд Трамп хэд хэдэн удаа Украин руу илгээж буй тусламжид эргэлзэж буйгаа илэрхийлсэн.
Байден Зеленскийтэйй уулзахдаа Украин руу илгээхээр баталсан бүх тусламжийг 2025 оны нэгдүгээр сараас өмнө санхүүжилтийг нь гаргана гэдгээ амласан байна. Түүний ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь ирэх оны нэгдүгээр сард дуусах юм. Мөн Байден ирэх сард Германд айлчлахдаа дэлхийн бусад удирдагчидтай Украины батлан хамгаалахын асуудлаар уулзана гэжээ.
Гэхдээ тэр Зеленский олон сарын турш хүсэлт тавьж ирсэн АНУ-ын холын тусгалтай зэвсгийг ашиглан ОХУ-ын газар нутагт цохилт өгөх зөвшөөрлийг олгоогүй байна. Украин сүүлийн хэдэн долоо хоног барууны холын тусгалтай пуужинг ОХУ дотор ашиглах зөвшөөрөл авахаар ажиллаж ирсэн юм. Мэргэжилтнүүдийн таамаглаж байснаар Байден энэ зөвшөөрлийг олгосонгүй.
Эх сурвалж: Al Jazeera
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
hovdiin urainhai zahchin bayduud adagiin hulgaich uud
Тэд нар муу муу, ер нь тааруу хүмүүс, тэхдээ төв ха лх, боржигончуудаасаа хамаагүй дээр, хоёр нүүр гаргадаг гүй, илүү хүн чанартай улс шүү !