Нийгэм мэдээ

Нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээр Орхон аймаг гурван жил дараалан улсад тэргүүллээ

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлсэн байдал, 2023 оны ажил, нийгэм эдийн засгийн үзүүлэлтээрээ Орхон аймаг, Эрдэнэт хот улсад тэргүүллээ.

Тус аймаг 2021 оноос хойш ийнхүү гурван жил дараалан Монгол улсын шилдэг аймаг болж байна. Орхон аймагт өдгөө 100 мянга гаруй хүн ам, 8000 гаруй татвар төлөгч аж ахуйн нэгж байгууллага, 4000 гаруй төрийн албан хаагч ажиллаж амьдарч байгаа юм. Мөн тус аймагт "Эрдэнэт үйлдвэр" төрийн өмчийн үйлчилгээний газар үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд  улсын төсөвт төвлөрүүлдэг татвараас 50 тэрбум төгрөгийг Эрдэнэт хотын доторх авто замыг шинэчлэх, сайжруулах ажилд зарцуулахаар шийдвэрлэж байсан юм. 

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас жил бүр 21 аймгийн ажлыг дүгнэж байр эзлүүлдэг. Үүнд Орхон аймаг 2002 оноос хойш 13 дахь удаа үйл ажиллагаа, нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээрээ улсдаа дээгүүр байр эзэлсэн байна. 

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Сар4567аа
Сар4567аа
9 сар 27, 2024 18:01

Ш�##� худлаа үзүүлэлт , хаана ямар их мөнгөтэй төсөл тендер байна тийшээ багаараа намаараа хошуурч байдаг мафижсан цус ойртолттой газар .. 3 жил өргөдөл сан�##� хүсэлт өгөөд барахгүй юм билээ . Ажил хөөцөлдөөд орохоор сайхан яриад л гаргана 3 жил ийм юм сонсохоор ёстой цөхөрч гүйцдэг юм билээ

Холбоотой мэдээ

Back to top button