Нийгэм мэдээ

Орхон аймаг "Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт сэргийлэлтийн төв"-тэй болно

Хавдрын эмчилгээ, үйлчилгээг иргэддээ ойртуулж “Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргийлэлтийн төв”-ийг БОЭТ-өө түшиглэн байгуулна. Хүний нөөц боловсон хүчнээ бэлтгэсэн. 2025 оны орон нутгийн төсөвт Хавдрын төв байгуулах их засварт шаардлагатай 350 сая төгрөгийг тусгасан.

Эрүүл мэндийн яамнаас 773 сая төгрөгийн үнэ бүхий эд, эсийн шинжилгээ авах 10 нэр төрлийн тоног төхөөрөмжийг нийлүүлнэ.

БОЭТ-д хавдартай 1500 иргэн хяналтад байдаг. Үүний 130 нь жилдээ нас барж, шинээр 300 орчим иргэн хавдраар оношлогддог гэх судалгаа бий. Тиймээс эхний ээлжинд манай аймагт хорт хавдрын тэргүүлэх өвчлөл болоод буй элэг, ходоод, хөхний хорт хавдрын тусламж үйлчилгээг орон нутагтаа үзүүлж эхэлнэ.

Цаашлаад хавдрын тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэн хойд бүсийн хэмжээнд иргэдэд үйлчилж, нийслэлийн төвлөрлийг сааруулах зорилт тавиад байна гэж Орхон аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. 

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button