Эрдэнэтийн хүүхдүүд өвлийн гурван сарын турш маск зүүнэ
Энэ долоо хоногт Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчний талаар хйисэн мэдээлэлд улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт шар түвшинд буюу идэвхжлийн түвшинд хүрсэн бөгөөд нийт хэвтэн эмчлүүлэгчдийн 85 хувийг 15 хүртэлх насныхан, 50 хувийг тав хүртэлх насныхан эзэлж буй.
Үүнтэй холбоотойгоор Эрдэнэт хотын ЕБС-ийн бүх сурагчид өнгөрсөн долоо хоногоос томуу, томуу төст өвчний тархалтын идэвхжлийн үе буюу 11, 12, 1 саруудад маск зүүж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваад эхэлжээ.
Бид энэ талаар Эрдэнэт хотын ЭМҮТ-өөс тодрууллаа.
-Эрдэнэтийн бүх ЕБС-ийн сурагчдыг сургуулиас нь маск зүү гэж шаардаж байгаа юм билээ. Танай аймаг ямар нэгэн вирусын халдвар гарсан уу?
-Ханиадны эмчилгээ вирус үүсгэгчээс шалтгаалаад өөр, өөр төрөл байдаг. Энэ жилийн хувьд томуугийн А, В хүрээний вирус болон томуу төст вирүс риновирус, иж томуугийн, амьсгалын замын синцитиаль вирус давамгай илэрч байгаа. Бид үүнээс сэргийлэхийн тулд ЕБС-ийн бүх сурагчдийг өвлийн гурван сар маск зүүж, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг сургуулийн удирдлагуудад хүргүүлсэн. Одоогоор хэрэгжээд явж байгаа.
-Он гарснаас хойш томуугийн А хүрээний вирусийн өвчлөл нэмэгдэх болсон тухай ЭМЯ-наас мэдээлсэн. Энэ нь 2009 оноос хойш гурван жилийн хугацаанд 30 хүний амь насыг авч одсон гахайн ханиад шүү дээ. Гэтэл яагаад улирлын томуу гэж энгийн ханиад мэт яриад байгаа юм бол?
-2009 онд А хүрээний H1N1 вирус нь дэлхийд цар тахлын хэмжээнд хүрсэн. Анх мексик улсад гарсан. Тус улсад гахайн фермээс анх хүнд дамжиж тархсан гэж үздэг. Дараа нь хүнээс хүнд дамжих замаар нийт 200 гаруй оронд тархсанаар цар тахлын хэмжээнд хүрсэн. Тухайн үед H1N1 вирус нь генийн бүтцийн хувьд гахай, шувуу болон хүний томуугийн генийн аль алийнх нь шинж тэмдгийг агуулсан эрлийз хэлбэрийн вирус байсан. Одоогийн А хүрээний H1N1 вирус нь хүний томуугийн вирус болж хувирсан. Уг нь амьсгалын замын вирус шувууны томуу шувуундаа, хүний томуу хүндээ, гахайны томуу гахайндаа халдварладаг байсан. Гэтэл гахайны томуугийн вирус хүний популяци руу орж, эрлийз хэлбэрийн вирус үүсэхээр хүний дархлааны тогтолцоо нөгөө вирусыг хүлээн авах чадвар байхгүй. Дархлаа бэлэн биш учраас илүү хоруу чанартай, хурдан тархалттай, халдвар ихтэй вирус болчихож байгаа юм. Энэ вирус 99 хувийн халдвартай гэж үздэг.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.