Нийгэм мэдээ
Дугуйчид ДАШТ-ий холимог багийн уралдаанд 15 дугаар байр эзэллээ
Засмал замын дугуйн ДАШТ Швейцарын Цюрих хотноо үргэлжилж байна. Манай улс холимог багийн уралдаанд хурд сорьж, 15 дугаар байр эзэлжээ. Ингэснээр Монголын баг Олон улсын дугуйн холбооны чансааны 20 оноо авсан байна.
Олон улсын дугуйн холбооноос эмэгтэй тамирчдын оролцоог нэмэгдүүлэх бодлогын хүрээнд 2019 онд холимог багийн уралдааныг ДАШТ-ий хөтөлбөрт оруулсан байдаг. Тус төрөлд анх удаа өрсөлдсөн Монголын багийн бүрэлдэхүүнд С.Жамбалжамц, Б.Тэгшбаяр, Х.Тэмүүлэн, Э.Энхмаа, Ж.Анужин, Ц.Солонго нар багтжээ. Багийн уралдаанд нийт 20 баг өрсөлдсөнөөс манай улс Болгар, Эквадор, Рванда, Афганистан, Алжирыг ардаа үлдээсэн байна.
Өчигдөр ДАШТ-ий өсвөрийн ангиллын уралдаан болсон бол өнөөдөр 23 хүртэлх насныхан 173.6 км-т шандас сорих болно.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.