Нийгэм мэдээ
"Цагаан даваанд цас их орж, халтиргаа үүссэн байна"
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сарын 27-нд нутгийн зарим газраар, 28-29-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, хүйтэрч, салхи шуургатай байна.
А0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн улсын чанартай авто замын 2-8,6 км-т Цагаан даваанд нойтон цас их хэмжээгээр орж халтиргаа үүсчээ. Та бүхэн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж зуны дугуйгаа солин аюулгүй байдлаа ханган зорчино уу. Тус чиглэлийн авто замын хариуцагчаар "Архангай АЗЗА" ТӨХКажиллаж байна.
Иймд зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, тариа ногоо цасанд дарагдах, ил задгай хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.
- Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг тогтмол хүлээн авах,
- Хол, ойрын замд гарахдаа сонор сэрэмжтэй байх,
- Автомашины бүрэн бүтэн байдлыг хангаж, шатахуун, хүнсний нөөц, дулаан хувцастай явах,Хязгаарлагдмал орчинд шөнө оройн цагаар хол, ойрын замд гарахгүй байх,
- Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүйгээр ганцааранг нь үлдээхгүй байх,
- Тариа, ногоогоо хайрагдах аюулаас хамгаалж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цагаан давааг сэтлээд өгсүүр замыг нам болгох ёстой. Тэгэхгүй бол өвөл болгон олон аваар осол гарч хүний амь нас сүйдэж байна. Архангайгаас УИХ гишүүн болсон хүмүүс энэ ажлыг хийхгүй бол тэднийг эргүүлэн татан хэрэгтэй