Эдийн засгийн мэдээ
Төгрөгийн ам.доллартой харьцах ханш 89 төгрөгөөр чангарчээ

Монголбанкаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны 8 дугаар сард 3380.98 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 89 төгрөгөөр чангарч, өмнөх сарынхааас 0.12 төгрөгөөр суларчээ.
Төгрөгийн евротой харьцах сарын дундаж ханш дээрх сард 3724.09 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 62.51 төгрөгөөр чангарч, өмнөх сарынхааас 60.24 төгрөгөөр суларсан байна.
Түүнчлэн, төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш 8 дугаар сард 37.85 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.49 төгрөгөөр суларч, өмнөх сарынхаас 0.95 төгрөгөөр чангарсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
С.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ямар ч өөрчлөлтгүй байхгүй 3380-дээр удаж бн!!! Юу чангарах!!
Горьд. Буцаагаад �##�дчихнаа.Төгрөг бол бядгүй мөнгө.
Delhii dayar dollar uneguidej baigaa tugrugiig ta nar saijruulchihlaa gej bodoj bna uu