Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-д далайн хар шуурганы улмаас 90 хүн амь үрэгджээ

АНУ-ын өмнөд бүсэд оршдог мужуудад Хелен хар шуурганы улмаас олон хүн амь насаараа хохирсон байна. Тус шуурганы улмаас хэд хэдэн мужид олон сая хүн тоггүй болж, зам болон гүүр эвдрэн, дэд бүтцийн хохирол их хэмжээгээр учирчээ. Муж болон орон нутгийн албан тушаалтнуудын өгсөн мэдээллээс харвал Хойд, Өмнөд Каролина, Жоржиа, Флорида, Теннеси, Виржиниад 90 хүн амь үрэгдсэн байна.

Албан тушаалтнууд амь үрэгдсэн хүний тоо цаашид нэмэгдэх хандлагатай гэж үзэж буй. АНУ-ын өмнөд бүсэд олон тооны сүлжээний цамхаг унасан хэвээр байгаа тул олон хүн бие биетэйгээ холбогдох боломжгүй байгаа юм. Даатгалын байгууллагууд амралтын өдрүүдээр мэдэгдэл хийхдээ шуурганы улмаас 15-100 тэрбум ам.долларын хохирол учирсан гэж тооцоолжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ долоо хоногт шуурганд нэрвэгдсэн бүсүүдэд очихоо мэдэгдсэн байна. Тэрбээр ням гарагт /2024.09.29/ “Эмгэнэлтэй зүйл боллоо” гэж хэлсэн юм. Байден Флорида болон Хойд Каролинад томоохон гамшиг, Теннеси, Өмнөд Каролина, Жоржиа, Виржиниа, Алабамад онц байдал зарласан байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button