Ливан: Израилын цохилтуудын улмаас нас барсан хүний тоо мянга давсан
Израилын зэвсэгт хүчин өнгөрсөн долоо хоногоос эхлэн Ливанд агаарын цохилт өгч эхэлсэн. Ням гарагт /2024.09.29/ Ливаны албан тушаалтнууд мэдэгдсэнээр Израилын агаарын цохилтод 105 хүн амь үрэгджээ. Өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн цохилтын улмаас нас барсан ливанчуудын тоо мянга давж, 6 мянга гаруй хүн бэртсэн байна.
Ливаны засгийн газар мэдэгдэл хийхдээ сая гаруй хүн буюу нийт хүн амын тавны нэг нь орон гэрээ орхин дүрвэсэн гэжээ. Израилын өгч буй агаарын цохилт эрчимжиж, үүний улмаас Хезболла бүлгийн хэд хэдэн томоохон албан тушаалтан амь үрэгдсэн. Тэдний нэг бол Хезболлагийн удирдагч Хассан Насралла байсан юм. Өнгөрсөн жилийн аравдугаар сард Газын зурвасын дайн эхэлсний дараа Израил, Хезболлагийн хооронд хил дээр мөргөлдөөн үүссэн.
Сүүлийн долоо хоногуудад Израил, Хезболлагийн мөргөлдөөн маш хурцадсан. Израилын зэвсэгт хүчин цохилтоо үргэлжлүүлэн явуулж, хойд бүсийг аюулгүй болгоно гэжээ. Хезболлагийн харвасан пуужингуудын улмаас Израилын хойд бүсэд амьдардаг олон хүн нүүн суурьшсан байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.