Гадаад мэдээДЭЛХИЙ

Норвеги Финландтай адил Оростой хиллэдэг хэсгээрээ хашаа барьж магадгүй

Норвеги улс ОХУ-тай хиллэдэг 198 км газартаа хашаа босгож магадгүй болжээ. Финланд улс өнгөрсөн жил ОХУ-тай хиллэдэг бүсүүддээ хаалт босгож эхэлсэн. Энэ нь ОХУ-аар дамжиж эхлэн Ойрх дорнод, Африкаас хууль бус цагаачид орж ирсэнтэй холбоотой юм. Финландын албан тушаалтнууд хууль бус цагаачид хилээр нэвтрэх нь нэмэгдсэн явдлыг ОХУ-ын явуулга гэж үзэж байсан.

Тэгвэл Норвегийн Хууль зүйн сайд Эмили Энгер Мел бямба гарагийн /2024.09.28/ орой нийтлэгдсэн ярилцлагад “Хилийн хашаа их сонирхолтой. Яагаад гавал хаалт болохоос гадна хүмүүс хил рүү ойртож байгаа эсэхийг илрүүлэх мэдрэгч, технологитой учир” хэмээжээ. Тэрбээр нэмж хэлэхдээ Хойд туйлын бүсэд ОХУ-тай хиллэдэг бүсэд хамгаалалтыг чангатгах хэд хэдэн арга хэмжээг Норвеги авч үзэж байгаа гэсэн юм. Үүнд хилийн хамгаалалтын ажилтнуудын тоог нэмэх, хяналт шалгалтыг чангатгах зэрэг зүйлс багтаж буй.

Хойд туйлын бүсэд аюулгүй байдлын нөхцөл байдал дордвол Норвегийн засгийн газар богино хугацаанд хилээ хаахад бэлэн гэж Энгер Мэл хэлсэн юм. Финландын хилийн хашаанаас санаа авсан Энгер Мел ийм хашаа барих нь Норвегийн хувьд ч гэсэн сайн санаа байж болно гэжээ.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button