Энтертайнмент

“The Glory” киноны жүжигчин Пак Жи А 52 насандаа нас барлаа

Өмнөд Солонгосын “The Glory” кинонд Сун Хе Гюгийн ээжийн дүрд тоглосон жүжигчин Пак Жи А 52 насандаа тархинд нь цус харвасны улмаас нас баржээ.

JTBC-ийн онцгой мэдээлснээр Пак Жи А тархины шигдээсийн улмаас нас барсан гэжээ. Үүний дараагаар түүний агентлаг болох "Billions" Sports Donga-д өгсөн мэдэгдэлдээ түүнийг нас барсан гэдгийг өчигдөр /2024.09.29/ баталсан байна.

Тус мэдэгдэлдээ, "Бид та бүхэнд зүрх шимшрүүлсэн мэдээг хүргэх гэж байна. Бидний хайртай Пак Жи А өнөөдөр 02:50 цагт тархины цус харвалтаар 52 насандаа таалал төгслөө. Талийгаачийн оршуулга “Асан” эмнэлгийн оршуулгын 2-р танхимд болно. Оршуулах ёслол 10 дугаар сарын 2-ны 10 цагт болно. Талийгаач эцсээ хүртэл жүжиглэх дуртай байсан түүний хүсэл тэмүүллийг олон тэрбум хүн үүрд санах болно. Талийгаачид гүн эмгэнэл илэрхийлье" гэсэн байлаа.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button