Непалд үерийн улмаас 151 хүн амь үрэгдсэний улмаас сургуулиудыг хаалаа
Непалд хоёр өдрийн турш хүчтэй бороо орсны улмаас хөрсний гулгалт болж, үер буужээ. Ням гарагт /2024.09.29/ Непалын албан тушаалтнууд мэдэгдэл хийхдээ 151 хүн амь үрэгдэж, 56 хүн сураггүй болсон байна. Тус улсын нийслэл оршдог Катмандугийн хөндийд 37 хүн амь үрэгджээ. Үүний улмаас тус улсын албан тушаалтнууд сургуулиудын үйл ажиллагааг гурван өдөр зогсоосон байна.
Тус улсын Боловсролын яамны хэвлэлийн төлөөлөгч Лакшми Бхаттараи “Reuters” агентлагт мэдээлэл өгөхдөө “Бид холбогдох албан тушаалтнуудад гамшигт нэрвэгдсэн бүс нутгуудын сургуулиудын үйл ажиллагааг гурван өдрийн турш зогсоохыг уриалсан” гэжээ.
Нийслэл Катмандугийн зарим хэсэгт 322.2 мм хүртэл бороо орсон байна. Үүний улмаас Багмати голын түвшин аюултай хэмжээнээс 2.2 метр давж гарчээ. Гэхдээ ням гарагийн өглөө олон бүсэд бороо намдсан тул нөхцөл байдал намдах төлөвтэй байна гэж цаг уур шинжээч Говинда Жа мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
hot n harin ub aas deer haragdaad ba uudaaa