О.Мөнхжин: "SG Apes” багаараа "Шунхлай" групптэй маркетингийн чиглэлд хамтран ажиллахаар боллоо
Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн шинэ улирал эхлэхэд 11 хоног үлдээд байна. Энэ шинэ улирлаас эхлэн “Шунхлай” групп нь Үндэсний дээд лигийн “Apes” багийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллахаар болж, багийн нэрийг “SG Apes” хэмээн өөрчлөөд буй. Энэ талаараа SG Apes багийн эзэн О.Мөнхжин, SG Apes багийн дасгалжуулагч Р.Отгонжаргал Менежер Г.Тэнүүн, Багийн ахлагч М.Өлзий-Орших, Шунхлай группийн Байгууллагын харилцаа хариуцсан захирал А.Баярбат нар мэдээлэл хийлээ.
SG Apes багийн эзэн О.Мөнхжин: " Бид хэдий нэрээ өөрчилж байгаа хэдий ч мөн чанараа алдахгүй. Бидний тэмцэл, сагсны төлөө гэсэн сэтгэл зүрх хэвээр байх болно. Өнгөрсөн жил бид аваргын төлөө гарахын өмнө алдсан. Энэ жил бид аваргын төлөө гарна гэсэн маш их хүсэл эрмэлзэл, чанга хатуу зорилго, хатуужил, стратегийг барьж ажиллана.
Шунхлай групп орж ирснээр тус группын 8000 ажилтнуудын гэр бүл, найз нөхөд гээд ойр тойрных нь хүмүүс манай багийн фанатаар автоматаар орж ирж байгаа. Тэгэхээр энэ олон хүний итгэлийг олж авахын тулд мохохгүй ажиллах итгэлтэй байна.
Энэ хамтын ажиллагааны хүрээнд “Шунхлай” группийн “АПУ” ХК, “Шунхлай” ХХК, “Скайтел” ХХК, “Дижитал Концепт” ХХК буюу GS25 байгууллагууд “Apes” багтай хамтран ажиллаж, Монголын сагсан бөмбөгийн спортын хөгжилд хувь нэмрээ оруулах юм. Шунхлай групп нь үүсгэн байгуулагдсанаасаа хойш нийгмийн хариуцлагын хүрээнд бүх төрлийн спорт, спортын холбоод, тамирчид, дасгалжуулагчдыг дэмжиж, тэдэнтэй хамтран ажиллаж ирсэн.
Манай багийн энэ жилийн төсөв 1 тэрбум 850 сая. Манай багийн дундаж тоглогчдын цалин 60-70 сая төгрөг. Сарын цалин бараг 10 сая гэсэн үг.
Энэ удаа Монголын сагсан бөмбөгийн спортын хөгжилд хувь нэмрээ оруулж, сагсан бөмбөгөөр дамжуулан залуучууд, гэр бүл, нийгэмд эерэг өөрчлөлт авчрах шинэ төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ" гэлээ.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
ene nere ichdeggui p###a yuma koin gej luiwar shachihad busdin mingig urinhu mungu shig ured yawhin ene tagda sergileh n yuga hij yuga harj bdag har astnud we ter koon n ali ert dampurchihsan shde lalrin nigem yum aa ene metin ulun luiwar hid n daam shachih yumn
Хулгайчийг баримаар юмаа
haltaisan har l###r min sags gej daldagnaj bhar luiwardulj hohirson koiniho hohirogchdinho mungig uguch yadaj ard chin uldeh heden zulbasganudad chin buyan bolno ichdeggui har m#l yumaaa
Нохойн баас
Үхэсний хохь амьдын зол гэгчээр хамтран ажилласан найз нь золгүйгээр нас барсан. Олон хүний мөнгөөр тоглосон Мөнхжин гэнэт гарч ирэх. Харамс�##�тай.