СПОРТ

“World masters”: М.Уранцэцэг, Г.Хэрлэн нар хагас шигшээд шалгарлаа

Нэр хүнд, чансаагаараа олимп, ДАШТ-ий дараа эрэмбэтэй томоохон тэмцээнүүдийн нэг нь “World masters” өнөөдөр БНХАУ-ын Чиндао хотод эхэллээ. 66 орны 453 бөх барилдах “World masters”-т энэ жил манай улсаас 21 ЖҮДОЧ зодоглож байгаа юм.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаанууд болж, Монголын 10 жүдоч барилдаж байна.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт М.Уранцэцэг, эрэгтэйчүүдийн 66 кг-д “Сүлд” спорт хорооны бөх, 2017 онд “World masters” тэмцээнд түрүүлсэн Г.Хэрлэн нар хагас шигшээд шалгарлаа.

Хагас шигшээд М.Уранцэцэг Косовогийн Дистриа Красниктай, Г.Хэрлэн Израилын Б.Шмайловтой барилдана.

Мөн “Хилчин” спорт хорооны бөх, Азийн АШТ-ий хүрэл медальт, энэ жил ДАШТ-д V байрт шалгарсан Ё.Басхүү, “Эрч” спорт хороо, “Женко” клубийн тамирчин, Екатринбургийн гран пригийн аварга, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Л.Өнөболд нар дагах тойрогт зодоглоно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button