УДЭТ-ын даргаар Н.Наранбаатар ажиллана
УДЭТ-ын захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу гавьяаныхаа амралтыг авч түүний оронд найруулагч Н.Наранбаатар ажиллахаар болжээ.
Н.Наранбаатар нь Соёл урлагийн их сургуулийн найруулагчийн ангийг төгссөн бөгөөд УДЭТ-ын ерөнхий найруулагчаар ажилладаг. Н.Наранбаатар нь анх "Бооцоо", "Надаар тоглосон хайр”, “Жаргах гэж дурладаг уу?”, “Чи минийх”, “Шөнө дундын бүжиг”, “Нууц амраг чинь болъё”, “Дурлахыг хориглоно”, “Шөнө амталсан нулимс”, “Нэргүй од”, “Парисын дарь эхийн сүм” мюзикл, “Би ч гэсэн жаргамаар байна" жүжиг, “Тэнгэрийн хүү” түүхэн жүжиг, “Гамлет”, "Анна Каренина" сонгодог жүжиг зэрэг олон сайхан бүтээлийг тайзнаа найруулан тавьсан уран бүтээлч.
Гавьяа шагналын тухайд,
- 2005 онд Соёлын тэргүүний ажилтан цол
- 2006 онд Алтангадас одон
- 2013 онд Монгол Улсын Төрийн шагнал,
- 2021 онд Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртжээ.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин өнөөдөр /2024.09.30/ гавьяаныхаа амралтад гарч буй Д.Цэрэнсамбууд хүндэтгэл үзүүлсэн байна.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
Niigemdee bolon zaluuchuuddaa zuv sain ulger duurailal bolson turshlagatai hunee zuv tomiljee. Amjilt husye.