Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ ирэх жил засгийн газрынхаа төсвийн 32 хувийг зэвсэгт хүчиндээ зарцуулна

ОХУ 2025 онд зэвсэгт хүчний төсвөө 25 хувиар нэмэх болсон байна. Даваа гарагт /2024.09.30/ нийтлэгдсэн төсвийн тухай эх бичгээс харвал 2025 онд тус улс ДНБ-ийхээ 6.3 хувь, засгийн газрынхаа нийт төсвийн 32 хувь буюу 13.5 их наяд рублийг (145 тэрбум ам.доллар) армидаа зарцуулах аж. Төрийн Думд өчигдөр өргөн барьсан тус бичгээс харвал ОХУ-ын засгийн газрын 2025 оны төсөвт 41.5 их наяд рубль тусгаж өгчээ.

Өнгөрсөн жилд гаргасан төсвөөр бол ОХУ батлан хамгаалахын төсвөө 21 хувиар бууруулахаар төлөвлөж байсан юм. Ийнхүү төсвөө багасгалгүй нэмсэн нь эрх баригчид зэвсэгт хүчиндээ үргэлжлүүлэн анхаарч буйг харууллаа. 2022 онд буюу Украины дайн эхэлсэн жилд ОХУ зэвсэгт хүчиндээ 5.5 их наяд рубль төсөвлөсөн. Үүнээс гурван жилийн дараа төсөв нь 2.5 дахин нэмэгдэв.

ОХУ-ын Сангийн яам батлан хамгаалахын нэмэгдсэн төсвийн талаар мэдэгдэл хийхдээ “Зэвсэгт хүчнийг шаардлагатай зэвсэг, цэргийн техник хэрэгслээр хангах, цалин хөлс олгох, батлан хамгаалах аж үйлдвэрийг дэмжихэд шаардлагатай хөрөнгийг хуваариллаа” гэжээ. Тус улс батлан хамгаалахын төсвөө 25 хувиар нэмж байгаа нь ЗХУ нуран унаснаас хойших хамгийн том тэлэлт юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button