СПОРТ

“World masters”: Ё.Басхүү Георгий Зантарияг ялж, хүрэл медалийн төлөө барилдахаар болов

Нэр хүнд, чансаагаараа олимп, ДАШТ-ий дараа эрэмбэтэй томоохон тэмцээнүүдийн нэг нь “World masters” өнөөдөр БНХАУ-ын Чиндао хотод эхэллээ. 66 орны 453 бөх барилдах “World masters”-т энэ жил манай улсаас 21 ЖҮДОЧ зодоглож байгаа юм.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаанууд болж, Монголын 10 жүдоч барилдаж байна.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт М.Уранцэцэг, эрэгтэйчүүдийн 66 кг-д “Сүлд” спорт хорооны бөх, 2017 онд “World masters” тэмцээнд түрүүлсэн Г.Хэрлэн нар хагас шигшээд шалгарсан.

Дөнгөж сая эрэгтэйчүүдийн 66 кг-д барилдаж буй “Хилчин” спорт хорооны бөх, Азийн АШТ-ий хүрэл медальт, энэ жил ДАШТ-д V байрт шалгарсан Ё.Басхүү дагах тойрогт ДАШТ-ий нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медальт, дэлхийн алдарт бөх Георгий Зантарияг яллаа. Ингэснээр хүрэл медалийн төлөө барилдахаар болов.

Ё.Басхүү өнгөрсөн аравдугаар сард Абу Дабигийн “Их дуулга”-д зодоглохдоо Георгий Зантарияг ялж байсан юм.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
Back to top button