Гадаад мэдээДЭЛХИЙ

Хелен хар шуурганы улмаас АНУ-д амь үрэгдсэн хүний тоо 120 хүрлээ

АНУ-ын өмнөд бүсэд оршдог мужуудыг Хелен хар шуурга дайрч өнгөрсөн. Шуурганы дараах сэргээн босголтын ажил эхлэн явагдаж байгаатай холбогдуулан нас барсан хүмүүсийн тоо 90 байсан бол нэмэгдэж 120 хүрчээ. Даатгалын байгууллагууд амралтын өдрүүдээр мэдэгдэл хийхдээ шуурганы улмаас 15-100 тэрбум ам.долларын хохирол учирсан гэж тооцоолоод байгаа.

Ерөнхийлөгч Жо Байден баруун хэсэг нь үрт нэрвэгдсэн Хойд Каролина мужид лхагва гарагт /2024.10.02/ очих болжээ. Тэрбээр сэргээн босголтын хүчин чармайлтад туслахын тулд холбооны засгийн газраас арга хэмжээ авна гэж мэдэгдсэн байгаа юм. Байден “Зүгээр нэг гамшигт шуурга байсангүй. Шуурганы улмаас дор хаяж арван мужид хохирол үүссэн” гэжээ.

АНУ-ын дотоодын аюулгүй байдлын зөвлөх Лиз Шервуд-Рэндалл даваа гарагт /2024.09.30/ мэдэгдэл хийхдээ нас барсан хүний тоо 600-д хүрч магадгүй хэмээсэн байна. Улаан загалмай нийгэмлэг шуурганы улмаас гэр оронгүй болсон 9,400 орчим хүнд АНУ даяар 140 гаруй байршилд хоргодох байр нээж дэмжлэг үзүүлэн ажиллаж эхэлсэн юм.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button