УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ордонд хүүхэд оруулахыг хориглосон хууль байхгүй ч, Төрийн тусгайгийнхан дотоод журмаараа хоригложээ

Монгол Улсын Төрийн ордонд хүүхэд оруулдаггүй тухай мэдээлэл нийгэмд маргаан дагуулаад байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал цахим орчинд анх хөндөж, УИХ-ын Тамгын газарт албан бичиг хүргүүлээд буй юм. Гэвч ямар нэгэн хариу өгөөгүй байгаа аж.

Тэрбээр, “Төрийн ордон хүүхдэд ээлгүй байна. Мөн монголын ихэнх төрийн байгууллага хүүхдийг ажилдаа авч ирэхийг хориглодог. Энэ нь хүүхдийн болоод эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийн зөрчил” гэдэг агуулгыг хөндөж буйгаараа анхаарал татаж буй юм.  

Тэгвэл Монгол Улсын Төрийн ордны тухай хуульд хүүхэд оруулахыг хориглосон заалт байдаг уу гэдэг асуулт гарч ирсэн.

Гэвч тус хуулийг харахад хүүхэд оруулахыг хориглосон ямар нэгэн заалт алга.

Харин "5.2.Төрийн ордны халдашгүй дархан байдлыг энэ хуультай нийцүүлэн гаргасан хамгаалалт, үйлчилгээ, нэвтрэх тусгай журмууд болон Төрийн ордонд баримтлах дэг журмын дагуу хангана" гэх заалт байна.

Төрийн тусгай хамгаалалтын газрынхны нийтэд ил байдаггүй дотоод журамд нь ийм заалт байдаг гэх мэдээлэл дуулдав. Тухайн журамд нь “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу хүүхдийн баяраас бусад өдөр Төрийн ордонд хүүхэд оруулахгүй байх” тухай заасан байдаг гэгдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-10-02 11:41

Баасанжарг�##� гуай нь үндсэн гол ажлаа хий. Төр төмбагөр. Ёс ёмбогор шүү.

Зочин
Зочин
2024-10-02 12:59

Бүүр даварцан аййн. Хүүхдээ сайн дураараа авчирчихаад ээлтэй ээлгүй гэсэн юм ярмад сууж байдаг. Төр ёсоо бас хүндэлмээр л байна шүү. Ийм дураараа байж бас болохгүйээ хө

Зочин
Зочин
2024-10-02 14:41

учраа ч мэдээгүй кнопчин болохоор жагса�##�таар орсон гишүүд энэ байтугай юм болноо, харж л бай удахгүй хэлд хөлд ороод ирэхээрээ юм юм үзүүлнээ

Зочин
Зочин
2024-10-02 15:06

ТӨРИЙН ТУСГАЙГИЙН ДАРГА ЧИ БРАВО ЭНЭ БОЛ МААШ ЗӨВ ШИЙДВЭР ТИЙМ МУУХАЙ ТОЧИК ЗААР АРХИНЫ ЭХҮҮН ҮНЭР ХАНХАЛСАН АВИЛГАЧИД БУЖИГНАСАН БУЗАР МУУХАЙ БҮХЭН ҮҮРЛЭСЭН ЭНЭ БАЛГАС РУУ ХҮҮХЭД ОРУУЛАХГҮЙ ГЭДЭГ ЧИНЬ УХААЛАГ ШИЙДВЭР БАЙЛАА.

Зочин
Зочин
2024-10-02 15:14

Гэрээ засаад Төрөө зас гдг амьдр�##�ын асуудлаа шийдэж чадаагүй гсн үг,

Зочин
Зочин
2024-10-02 20:41

Зөвөө зөв, энэ нам чинь золбин муур, нохой, эргүү м�##�ын нам. М�##�ын хашаанд хүүхэд битгий оруул.

Холбоотой мэдээ

Back to top button