НийгмийнУЛС ТӨРУлс төрийн мэдээ

“Хүрэл үнэг” ордыг эзэмшигч “Kincora Copper” Монголын татварын дарамтаас залхаж, тоглолтоос гарлаа

Олон улсад “Bronze Fox” буюу “Хүрэл үнэг” нэрээрээ танигдсан Монголын алт зэсийн томоохон ордыг эзэмшигч Канадад бүртгэлтэй “Kincora Copper” компани өөрсдийн эзэмшлийн хувийг Австралийн “Woomera Mining” руу албан ёсоор шилжүүлсэн сонирхолтой дүр зураг болж өрнөлөө.

 “Хүрэл үнэг” орд нь сүүлийн 10 гаруй жил уул уурхайн талбарын голлох тоглогчдын анхаарлын төвд байсаар ирсэн. Энэ орд нь Дорноговь аймагт 22 мянга га талбайг эзлэх Оюутолгой, Цагаан суваргын ордтой геологийн тогтоцоор нэг байршилд оршдог томоохон орд билээ. Уг орд дээр “Kincora Copper” 2012 онд орж ирж, энэ ондоо эрдсийн өндөр агууламжтай гэдгийг нь олж тогтоосон юм. Гэхдээ эрдэс баялгийн нөөц байж болох боломжит 200 гаруй талбайг тандан судалсны үр дүнд өрөмдлөгийн тов дуулдана гэж байв. Оюутолгой дээр хүч хаяж буй “Рио Тинто” ч мөн уг төсөл дээр нүд унагаж байсан ч нэгэнт урагшилсан өмнөх ажилдээ хүч хаяхаас аргагүй болж хойш алхсан. Эдийн засгийн ач холбогдолтой, ирээдүйд өгөх өгөөжөөр хамгийн чухал ордод тооцогддог тул арга ч үгүй байсан биз. Анх 2006 онд “Ivanhoe Mines” хайгуул хийж байсан гэдэг.

Үйл явдлыг эргээд сөхвөл, Монголын талаас уг төсөл дээр 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Ашигт малтмалын газраас гаргасан нэгэн шийдвэр хэрэгжиж эхэлсэн нь Ашигт малтмалын 106 лицензийг хүчингүй болгосон шийдвэр юм. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр олгогдсон дээрхи 106 лицензийг эзэмшиж байсан компаниуд 2013 оны эхнээс эзэмшиж буй газар дээрээ хайгуул, олборлолт хийх бүрэн боломжгүй болгож, лицензийг нь хүчингүй болгож байв. Тухайн үед хүчингүй болсон 106 лицензийн 31 нь 19 сая ам.долларын ажил хийгээд байсан бөгөөд дахин 36 сая ам.долларын бүтээн байгуулалт хийхээр төлөвлөөд байсан юм. Дээрх хүчингүй болгосон лицензүүдийн дотор “Kincora Copper”-ын хоёр лиценз багтаж, үүний дараа тус компани Монгол дахь хайгуулын салбарын хөрөнгө оруулалтаа долоон сая ам.доллараар бууруулахад хүрсэн юм.

Ингэхдээ тухайн үед тун хачин явдал болж байсан нь шинэ хууль, эрх зүйн орчны зохицуулалтын дагуу лицензийн эздийг дахин шалгаруулах юм болсон. Уг шалгаруулалтад тус компани мөн л дахин оролцож, лицензийн эзнээр шалгарсан. Ингээд эцэст нь “Kincora Copper” 12 жилийн хугацаанд лиценз эзэмших эрхтэй болж байлаа. Угтаа өөрийн эзэмшсэн лизенцээ цуцлуулж, дахин өрсөлдөөд өөрийн болгож авсан түүхтэй. Энэ явдалд компанийн зүгээс шүүхдэж, гурван шатны шүүхийн шийдвэр гарч, тус компани хоёр лицензээ эргүүлэн авах эрх нь нээгдсэн.

“Kincora Copper”-ын хувьд энэ салбартаа жижигдэхгүй тул хайгуулын талбайд хэлэлцээр хийж, 40 сая гаруй канад доллар босгож чадсан туршлагатай. Хайгуулын хүрээнд “Хүрэл Үнэг”-ээс 0.5-1.5 хувийн зэсийн агууламжтай хүдрийн дээж илрүүлсэн. Мөн 1200 метрийн гүнд өрөмдлөг хийхэд тонн тутамд 1.5 грамм алт байгааг тогтоож байв. 2017 онд хайгуулын лиценз бүхий нийт талбайн 10 орчим хувьд хайгуулын ажил хийж, 72 цооног өрөмдсөн бөгөөд өрөмдлөгөөр зэсийн эрдэсжилт байгаа нь батлагдсан юм.

Тус компани богино хугацаанд зэсийн хайгуулаа амжилттай дуусгасан. Гэхдээ 2017 онд Монголын Засгийн газраас тус компанийн гурван ч төслийг цуцалж, үүнээс үүдэн "Kincora Copper”-ийн хайгуулын ажил урагштай байсан ч компанийн хувьцаа хөрөнгийн зах зээл дээр унаж эхэлсэн юм. 2019 онд төслийн өрөмдлөгийн ажлыг эхлүүлснээ албан ёсоор зарлаж, хувьцааны ханш нь дагаад буцаад сэргэж байв. Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Ориго партнерс” компани эдний 75 хувийг эзэмшдэг байсан бөгөөд Торонтогийн хөрөнгийн биржийн Венчер биржид бүртгэлтэй "Brazilian Diamonds” компанид худалдаж байсан. Үүнийг дагалдаад "Хүрэл үнэг” төсөл ч уг компанийн мэдлийнх болсон.

Монголд болсон уул уурхайн томоохон форум дээр "Kincora Copper”-н Гүйцэтгэх захирал Сэм Спринг “Монголд татвар өндөр байна.Тусгай зөвшөөрлийн журам нь олигтой үр дүнгүй байна” хэмээн товчхон шүүмжлээд авсан. Ийнхүү Монголын талаас татварын дарамт мэдрэгдэж эхэлсэн нь анзаарагдаж байв. 2021 онд “Kincora Copper”-ийн охин компани болох “Golden Grouse IBEX”-д Монгол Улсын Татварын ерөнхий газраас 2.7 тэрбум төгрөг буюу 800 мянган ам.долларын татвар ногдуулж байсан юм.

Энэхүү татварын акт нь тус компанийг 2016 онд “Kincora Copper”-ийн  охин компани “Golden Grouse IBEX”-ийн нэгдэн, нийлэх хэлцэлтэй холбон гаргасан бөгөөд Давж заалдах шатны шүүх маш богино хугацаанд шийдвэр гаргасан нь тус компанид шок үүсгээд авсан. Ингэж маргаантай явсаар 2023 оны 3-р сард Улсын дээд шүүхэд хүсэлт гаргасан юм.  

Үүсээд буй асуудалтай холбогдуулж “Kincora Copper”-н ТУЗ-ийн дарга асан Оливер Тервалл “Татварын байгууллага нь ашигт малтмалын лицензийн худалдаанд өөрийн үнэмлэмжээр татвар тогтоогдог өндөр эрх мэдэлтэй ганц ч улс дэлхийгээс олоогүй” хэмээн мэдэгдсэн байдаг. Улмаар татварын маргаанаас залхсан “Kincora Copper” Монгол дахь хөрөнгүүдээ зарахаар болсноо 2023 оноос зарлаж эхлэв. Үндсэндээ “Kincora Copper” Монголын тал бүрийн дарамтаас залхсан гэхэд болно.

Ингээд уг асуудлыг эцэслэж энэ долоо хоногт тус компани Монголд Оюутолгой шиг өгөөжөө өгөх боломж бүхий “Хүрэл Үнэг” төслийг 450 мянган ам.доллартой тэнцэх хэмжээний хувьцаа болон бэлэн мөнгөн дүнгээр тохиролцож “Woomera Mining”-д худалдлаа.

Монголд гадны хөрөнгө оруулагчдын татна гэж үе үеийн Засгийн газар ярьдаг ч бодит байдал дээр ийм л байна.

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 3, 2024 08:20

Caanaa unetei naimaalcsan baihoo ard tumend ashiggui bol hench baisan hamaagui

Зочин
Зочин
10 сар 3, 2024 08:46

Гоё гоё, хэн моя нарт дээрэмдүүлээд сууж байхав дээ.

Зочин
Зочин
10 сар 3, 2024 08:53

Манай баялгийг угаасаа үнэгүй аваад сурчихсан шдээ. Тэгээд татвар матвар өндөр гэж жа�##� дүйвүүлж бгаад нэг нэгэндээ зарж, бултуулаад хөрөнгийн зах зээлээс баахан мөнгө босгочихоод арилж өгнө дөө!

Зочин
Зочин
10 сар 3, 2024 09:36

Ёс зүйтэй, хувь хүмүүсийнх нь бизнесийн соёл өндөртэй Канадын ХО нарыг янз бүрээр дарамт�##�саар байгаад хөөж гаргаад манайхыг мэхлээд сурчихсан Австр�##�иудаа оруулж ирээд шулуулаад байж дээ

Зочин
Зочин
10 сар 3, 2024 14:03

татварй төлөхгүй гэж юу байхав дээ манайх шиг хөндөөгүй ашигт м�##�тм�##�тай газар орон одоо олдохгүй дээ �######�на л биз дээ

Эгэл
Эгэл
10 сар 4, 2024 01:43

Татварын өчүүхэн мөнгөө өгч чадахгүй байж хайгуул хийнэ гэж юу байх вэ?,наадах чинь шулаачдын з�##�ь мэх.Манай судлаачид олон улсын эрэн сурв�##�жлагч нартай хамтарч иймэрхүү тохиолдлуудыг нухацтай суд�##�маар юм.Мөнгө босгож чадахгүй болохоороо зүгээр �######�ж чадахгүй Манай нэр хүндийг гутаадаг энэ мэт явдлыг тас цохиж байх хэрэгтэй.Энэ лицэнз гэх А-4ийн цаасаар хэдэн мянган га нутаг дэвсгэрийг хөрөнгө оруулагч нэрээр дамжуулан найма�##�цдаг цоорхойг хаах цаг болсон.Хууль журам зөрчинө гэж Монголд орж ирээгүй байлтай.

Зочин
Зочин
10 сар 4, 2024 12:37

аймшгийн улсаас явсан нь дээр! Муухай боловсролгүй х�##�тар хүмүүс ихтэй Монгол

Зочин
Зочин
10 сар 4, 2024 15:47

Татвар төлөхгүй явдаг ААН гэж байхгүй. Тэгээд ч уул уурхай цөм хийнэ.

Эрэмгий
Эрэмгий
10 сар 5, 2024 10:20

Том компани ч гараад л явна ажил хийж амьдр�##�аа з�##�гуулж яваа эгэл жирийн ард олон нь номхон морь шиг ноолуулж шимтгэл, татварт шимүүлсээр л байх уу. Бодлого гаргадаг хүмүүс нь бодолцмоор л юм даа.Хөдөлмөрийн хөлснийхээ т�##�ыг суутгуулаад, ажиллаж буй байгууллагаа ажиллуулсны төлөө бас шимүүлээд байгаа нь хир зөв вэ.Манайх Япон лугаа олон хүн амтай юу, заав�##� тэдний төсөл хэрэгжүүлж хэлснээр татвар тогтоох ямар вэ хө.Дарга нараа.

Зочин
Зочин
10 сар 6, 2024 08:41

Тэгээд өөрийнхөө юмыг зарж байгаа юм шиг Монголын баялгийг өөр компанид зарж болдог юмуу

Зочин
Зочин
10 сар 6, 2024 09:15

Гадаадын хөрөнгө оруул�##�т татаж чадсан улсууд хөгждөг дэлхийн түүх ч үүнийг л харуулдагаа. Манай төрийн 3 өндөрлөг ялангуяа Ерөнхий сайд, УИХын дарга нар монголд хөрөнгө оруул�##�т татах гээд жил бүр форум хур�##� хийгээд МУ таатай хуультай гэж гуйж гувшдаг гэтэл амьдр�##� дээрээ татварын �##�ба, ашигт м�##�тм�##�ын газар, тагнуул, эдийн засгийн цагдаа, прокурор, атг, шүүх гээд дунд шатны бүтцүүдэд дан авилга нэхдэг өгөхгүй бол эсрэгээр нь хийдэг дээрмийн бүлэглэлүүд үй олноороо хэнийг сэгсрэх вэ гээд байж байдаг. Манай улсад шудрагаар бизнес хийх ямарч боломжгүй тэр шудрага ёс, хууль УИХаар батлагдаад цаасан дээр бичигдсэн байгаач тэнд зааснаараа үйлчилнэ гэж байхгүй тэгэхээр ийм эрсдэлтэй аюултай газраас гадныхан хохироод ч хамаагүй зугтахаас я�##�тай билээ. Татварын �##�банд худлаагаасаа олон 100-н тэрбумаар нь акт тогтоодог тэгээд тэднийг нь хуулийн байгууллагууд хамга�##�даг бүлэглэл байна аа

Холбоотой мэдээ

Back to top button