БНСУ руу дүрвэсэн Хойд Солонгос иргэн улс руугаа буцах гээд бүтэлгүйтэв

Өмнөд Солонгос руу дүрвэсэн Хойд Солонгосын иргэн улс руугаа буцах гэсэн оролдлого гаргаад бүтэлгүйтсэн байна. 2011 онд БНСУ-руу дүрвэж байсан эрэгтэй мягмар гарагт /2024.10.01/ хоёр Солонгосын хилтэй маш ойрхон оршдог Пажү хотын Тонгил гүүрээр дамжих буцах гэж оролдсон юм. Тус гүүр нь зэвсэгт хүчний хамгаалалт дор байдаг, цэргүүд түүнд хэд хэдэн удаа анхааруулга өгсөн ч хаалтыг машинтай мөргөсөн байна.
Нэгэн мөрдөн байцаагч “AFP” агентлагт тэр эрэгтэйн буцаж гэсэн шалтгааныг тайлбарлахдаа “Барилгын ажил хийж, санхүүгийн хүнд нөхцөл байдалд амьдардаг. Мөн Хойд Солонгос дахь гэр бүлээ санаж байж” гэжээ. Цагдаа нар 30 гаруй настай тэр эрэгтэйг хулгай, үндэсний аюулгүй байдлын хулийг зөрчсөн хэрэгт буруутгах талаар авч үзэж байгаа юм.
БНСУ-аас Хойд Солонгос руу хүн дүрвэх гэж оролдох нь маш ховор. Хүмүүс ихэнхдээ Өмнөд Солонгос руу дүрвэдэг. Ингэж дүрвэсэн Хойд Солонгосын иргэд ардчилсан, чөлөөт зах зээлтэй БНСУ-ын амьдралын хэв маягт дасан зохицоход хэцүү байдаг аж. 1953 онд дууссан Солонгосын дайнаас хойш 34 мянга гаруй Хойд Солонгос иргэн Өмнөд Солонгос руу дүрвэжээ.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
тагнуул биз
????
Үүргээ гүйцэтгэсэн тагнуул буцаж чадсангүй. Тагнуул биш бол очоод �##�уулна биз дээ
Нутаг руу нь явуулаач.Өдрийн 8 цагийн ажилтай соц нийгмийн хүн яаж өдриын 10 цаг ажиллаж зовох юм
Ардчилсан чөлөөт зах зээл гэж өнөөдөр хаана чиг байхгүй . Нийгмийн баялгийг шударга бусаар хувьдаа өмчилсөн дээрэмчин баячуудын харгис дарангуй дэглэм л гэж байгаа !!
Орчуулга гэж ичмээр ийм юм нийтэлж ч байх гэж