Гадаад мэдээДЭЛХИЙ

Мэттью Перригийн үхэлд буруутгагдсан эмч гэмээ хүлээлээ

Friends цувралын Чандлерийн дүрийг бүтээсэн жүжигчин Мэттью Перри өнгөрсөн жилийн аравдугаар сард Лос-Анжелес хотноо амь үрэгдсэн. Тэгвэл түүний үхэлтэй холбогдон буруутгагдаад байсан таван хүний нэг нь болох эмч гэмээ шүүхийн өмнө хүлээсэн байна. Лхагва гарагт /2024.10.02/ Лос-Анжелес хотноо болсон шүүх хурлын үеэр Марк Чавес хууль бусаар кетамин гэх сэтгэцэд нөлөөлөх бодис тараасан хэмээн буруугаа хүлээжээ.

Задлан шинжилгээгээр түүнийг кетамины цочмог нөлөөний улмаас амьсгал хураасан гэх дүгнэлт гарсан юм. АНУ-ын прокурорууд наймдугаар сард Перригийн үхэлтэй холбогдуулан таван хүнийг буруутгасан. Чавесийг ялыг ирэх жилийн дөрөвдүгээр сард оноох юм. Тэрбээр арав хүртэлх жилээр хорих ял сонсож магадгүй байна.

Прокурорууд буруутгаад байсан эмч Сальвадор Пласенсиа болон Жасвын Сангха нар харин шүүхийн өмнө өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгджээ. Сангха бол кетамины хатан хаан гэх хочтой, хууль бус хар тамхи нийлүүлэгч юм. Тэднийг шүүх хурал ирэх жилийн гуравдугаар сард болно.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button