СПОРТ

М.Уранцэцэг “World masters”-т V байрт шалгарлаа

Нэр хүнд, чансаагаараа олимп, ДАШТ-ий дараа эрэмбэтэй томоохон тэмцээнүүдийн нэг нь “World masters” өнөөдөр БНХАУ-ын Чиндао хотод эхэллээ. 66 орны 453 бөх барилдах “World masters”-т энэ жил манай улсаас 21 ЖҮДОЧ зодоглож байгаа юм.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаанууд болж, Монголын 10 жүдоч барилдсанаас Г.Хэрлэн, Г.Наранцэцэг нар алт, М.Уранцэцэг, Ё.Басхүү нар хүрэл медалийн төлөө барилдахаар болсон.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдсан ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медалийн төлөөх барилдаанд Францын Мелание Клементтэй барилдав. Тэд энэ жил ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахад М.Уранцэцэг ялсан. Энэ удаа нэмэлт цаг сунган барилдаад дийлдэв.

М.Уранцэцэг гавьяат “World masters” тэмцээнд 2015 онд түрүүлж, 2017 онд хүрэл медаль авсан юм.

Яг одоо энэ жинд Г.Наранцэцэг аваргын төлөө барилдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
12 сар 12, 2019 19:02

хэвтээ барилдааны хатан хаан нтр гээд хөөргөөд байсан энэ нэг юм нь ахихаа ч байчихлаа

Холбоотой мэдээ

Back to top button