Гадаад мэдээДЭЛХИЙ

НАСА нарны аймгаас гарсан Voyager 2 хөлгийн нэг багажийг унтраалаа

Voyager 2-ыг хянан ажиллаж буй НАСА-гийн баг тус хөлгийн судалгааны нэг багажийг цэнэг хадгалахын тулд унтраасан байна. Одоогийн байдлаар тус хөлөг нь дэлхийгээс 20.9 тэрбум км-ийн зайд нисэж буй. НАСА мягмар гарагт /2024.10.01/ мэдэгдэл хийхдээ Voyager 2 руу комманд илгээхэд 19 цаг, эргэж мессеж хүлээн авахад 19 цаг зарцуулсан гэсэн юм.

1977 онд НАСА Voyager 2 хөлгийг Бархасбадь болон Санчир гарагийг судлахын тулд хөөргөсөн. Тус хөлөг 1979 оны долоодугаар сард Бархасбадь, 1981 оны наймдугаар сард Санчир гарагийг дайран өнгөрсөн юм. Үүний дараа эрдэмтэд Voyager 2-ын даалгаврын хугацааг сунган Далайн ван, Тэнгэрийн ван гарагуудыг судлахад ашиглажээ. Дараа нь 2018 онд тус хөлөг нарны аймгаас гарч, од хоорондын орон зайд нисэж эхэлсэн. Хүн төрөлхтний хийсэн хоёрхон сансрын хөлөг буюу Voyager 1, Voyager 2 л од хоорондын зайд нисэж буй.

Voyager 2 хөлгийн эрчим хүчний нөөц багасаж байгаа ч гэсэн 2030 хүртэл дор хаяж нэг судалгааны багажийг ажиллуулсаар байх юм. Тус хөлгийг хянан ажиллаж буй баг мэдэгдэл хийхдээ “Voyager хөлгүүдийн цуглуулдаг шинжлэх ухааны мэдээлэл өвөрмөц учир инженерүүд судалгааны хэрэгслүүдийг аль болох удаан асаалттай байлгах арга хэмжээг авсан. Хүний бүтээсэн өөр ямар ч сансрын хөлөг од хоорондын зайд, хелиосферийн гаднах бүсэд ажиллаж байгаагүй” гэжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-10-04 20:40

Нэрэлхээд байлгүй эвдэрсэн гээл хэлчээч дээ.

Gggg
Gggg
2024-10-05 01:24
Reply to  Зочин

Uguimaa

Холбоотой мэдээ

Back to top button