УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нийслэлд 238 төгрөгөөр цахилгаан нийлүүлэх станцын эхний блокоо Д.Баясгалан өнөөдөр нээлээ

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний блок өнөөдөр /2024.10.05/ нээлтээ хийж байна.

Төв аймгийн Баянжаргалан суманд Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн Улаанбаатар хотоос 120 км зайд баригдаж буй тус цахилгаан станцыг дөрвөн блок бүхий 600 мBт хүчин чадалтай. Эхний блок буюу 150 мВт хүчин чадалтай станцыг ажилууллах галлагааг эхлүүлж байгаа нь энэ.

Хөрөнгө оруулалт: Улаанбаатар хот анх удаа дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, үүний 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан.

Үүнийгээ Хотын дарга Х.Нямбаатар Метронд шаардагдах цахилгааны эх үүсвэрийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцаас нийлүүлнэ гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл Метроны цахилгааныг Бөөрөлжүүтээс авахын тулд хурдан ашиглалтад оруулахаар дэмжсэн. Гэхдээ одоо байгаа дутагдалтай нийслэлийн цахилгааны эх үүсвэрийг л хангах тухай яригдаж байна.

Төслийг хэрэгжүүлэгч: "Бөөрөлжүүтийн уурхай, цахилгаан станцын цогц төсөл"-ийг группийн охин компани болох "Цэцэнс Майнинг энд Энержи" ХХК нь үе шаттай хэрэгжүүлэн ажиллаж буй. “Цэцэнс холдинг”-ийн захирал нь Дагвын Мөнхтөр. “Цэцэнс холдинг”-ийн хувьцаа эзэмшигч нь Данзандоржийн Баясгалан буюу “Голомт”-ын Д.Баясгалан.

Нийлүүлэх тариф: ЭХЯ-ны ТНБД Н.Тавинбэх өнгөрөгч долоо хоногт УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанд оролцох үеэрээ, “Бөөрөлжүүтийн цахилгаан станцаас 1Квт/ цаг эрчим хүчийг 28 жил худалдаж авах ба эхний нэг жилд гарааны үнэ гэж 7 центээр, үлдсэн 27 жилд 8.9 центээр худалдаж авахаар гэрээ байгуулсан” гэж онцолсон. Мөн Д.Мөнхтөр өнгөрсөн гуравдугаар сард болсон Улаанбаатар хотын бүсчилсэн хөгжил форумын үеэр “238 төгрөгөөр нийлүүлэхээр төлөвлөж байгаа”-гаа хэлсэн.

Манай улс Орос болон Хятадаас авч байгаа эрчим хүчний үнэ 10-12 цент орчим бий.


Тус төслийн тухай өмнө нь бидний хүргэсэн "Голомт"-ын Д.Баясгалангийн гацаасан зарим төсөл Нийслэлд Бөөрөлжүүтээс илүү нэмэртэй байсан нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 5, 2024 15:03

яагаад төгрөг мөнгөөр биш центээр тооцдог юм бол ?

МАН-ын гишүүн
МАН-ын гишүүн
10 сар 5, 2024 22:29
Reply to  Зочин

Нөгөө хөндлөн төмөр зам барьсан Баясга лан Женкоги йн хоршил энд бас л явж бгаа юм бна. Анхнаасаа л тен дергүйгээр авсан төсөл бна доо !

Зочин
Зочин
10 сар 5, 2024 19:01

Мундаг байна ш дээ

МАН-ын гишүүн
МАН-ын гишүүн
10 сар 5, 2024 22:12

Орос манай эрчим хүчний бүх төслийг зогсоодог атлаа ганц энэ төслийг зөвшөөрдөг юм бна. Энэ нь Баясг�##�а нгийн нэртэй ч үнэн хэрэгтээ Женкогийн л юм гэхшив дээ! Яваандаа манай эдийн засаг ганц Женкогийн гарт л төвлөрөх юм бна л даа...

Зочин
Зочин
10 сар 6, 2024 09:20

Мундаг бна

Бат инженер
Бат инженер
10 сар 6, 2024 09:36

Монголчууд юм хийсэн хүнээ байнга оролддог өвчтэй юм. Баттулга ч Элэгдорж ч, Эрдэнэбилэг ч, Баясг�##�ан ч, нөгөө өндөгний эрхэмбаяр бил үү бүгд Монголын төлөө л ажил хийсэн улс. Бүх юмыг коммунистууд авах ёстой юм уу хаашаа юм.

Zochin
Zochin
10 сар 6, 2024 14:18

ene hynd mgl tur yagaad tender dandaa ugdug yum

Зочин
Зочин
10 сар 6, 2024 18:08

Omhii hulgaich atcaaraa mundag baidiin nuursnii mongoor barichihaad tcahilgaanii une nemne gej yu soliorood baigaam

Зочин
Зочин
10 сар 7, 2024 06:58

Шоронд хийнэ булааж авна

Зочин
Зочин
10 сар 7, 2024 08:54

Сайн ажил амжилт хүсье. Эрчим хүчний үнийг яар�##�тай чөлөөлөхгүй бол 1кВт/цагт 63 төгрөгийн �##�дагд�##�тай, нөхөн олговорт нүүрс үнэгүй өглөө гэхэд байг�##�ь орчин нь Багануурын уурхайтай адил б�##�гас болох байх даа?

Холбоотой мэдээ

Back to top button