Гадаад мэдээДЭЛХИЙ

Судалгаа: Дельфинүүд үл ойлголцол төрүүлэхгүйн тулд бие бие рүүгээ инээмсэглэдэг

Хүмүүс үл ойлголцлоос зайлсхийхийн тулд нүүрний хувирал ашигладаг. Тэгвэл нэгэн шинэ судалгаа дельфинүүд бие биетэйгээ тоглож байхдаа үл ойлголцол төрүүлэхгүйн тулд инээмсэглэдэг байж магадгүйг харуулсан байна. “IScience” сэтгүүлд өнгөрсөн долоо хоногт нийтлэгдсэн судалгаа дельнифүүд тоглож байхдаа инээмсэглэлтэй зүйрлэж болохоор амаа ангайлгадаг болохыг илрүүлжээ.

Итали болон Франц эрдэмтэд Ром хот дахь “Zoomarine” хүрээлэнгийн 11, Францын зүүн бүсэд оршдог “Planète Sauvage”-ийн 11 дельфинийг судалсан байна. Эрдэмтэд тэдгээр дельфин бие биетэйгээ, дасгалжуулагчтайгаа болон ганцаараа тоглохдоо ямар авир гаргаж байгааг ажигласан юм.

Судлаачид дельфинүүд бусадтайгаа тоглох үе бүрдээ “инээмсэглэдэг” болохыг илрүүлжээ. Тоглож буй дельфин нь инээмсэглэн амаа ангайлгасны гуравны нэгд нь бусад дельфин мөн адилхан үйлдэл гаргасан байна. Эрдэмтэд үүнийг ямар нэгэн хэлбэрийн харилцаа гэж таамаглаж байгаа юм. Дельфинүүд тоглоом нь хурцдаж, зодоон болохоос сэргийлэхийн тулд ингэдэг гэж судлаачид таамаглажээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button