Гадаад мэдээДЭЛХИЙ

Газын зурвасын дайны нэг жилийн ойгоор Европын удирдагчид гал зогсоохыг уриаллаа

Өнгөрсөн жилийн аравдугаар сарын долоонд Хамас бүлэг Израил руу довтолж 1,200 хүний аминд хүрч, 251 хүнийг барьцаанд авсан. Үүний дараа Израил Хамас бүлгийн эсрэг дайн зарлан Газын зурвас руу цэргээ оруулсан. Тус дайн эхлээд даруй нэг жил өнгөрчээ.

Тэгвэл Европын удирдагчид Газын зурвасын дайн эхэлсэн нэг жилийн ойгоор гал зогсоохыг уриалсан байна.  Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен мэдэгдэл гаргахдаа “Европын холбоо тэрхүү өдрөөс хойш амьдрал нь бутарсан гэм зэмгүй бүх хүмүүсийн талд зогсож байна” гэсэн юм. Мөн тэрбээр Хамас бүлгийн халдлагыг үгээр илэрхийлшгүй зэрлэг үйлдэл хэмээж, Газын зурваст гал зогсоохыг уриалсан байна.

Германы канцлер Олаф Шольц мэдэгдэл гаргахдаа “Хоёр талд маш их зовлон, үхэл хагацал тохиолдсонд харамсаж” байна хэмээжээ. Тэрбээр нэмж “Израил руу хийсэн жигшүүрт халдлагаараа Хамас Палестины ард түмэнд сүйрлийг авчирсан. Ийм учраас холбооны засгийн газар Газын зурвас дахь энгийн иргэдийг хамгаалах гал зогсоох тохиролцоонд хүрэхийг дахин уриалж байна” гэсэн юм. Хамас бүлгийн удирддагч Газын зурвасын эрүүл мэндийн яам мэдээлснээр дайны улмаас 41 мянган хүн амь үрэгджээ.

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button