"Азийн хотуудын гэрэлтүүлгийн 8-р семинар" Сөүл хотноо болно

Азийн хотын гэрэлтүүлгийн семинар (Asian Urban Lighting Workshop) нь Францын LUCI (Lighting Urban Community International) холбоо хамтран Азийн хотуудын хотын гэрэлтүүлэгт зориулсан жил бүр зохион байгууллагддаг семинар юм.
2017 онд анх зохион байгуулагдсан бөгөөд Азийн бүсийн олон нийтийн гэрэлтүүлгийн боломж болон ашиг тусын тоймыг санал болгох зорилготой семинар юм.Энэ жилийн семинар нь "Fun Light, Fun City" сэдвийн хүрээнд болно. Семинарт олон улсын нэр хүндтэй илтгэгчид оролцож, олон төрлийн илтгэлүүд болон идэвхтэй хэлэлцүүлгүүд өрнөх төлөвтэй байна. Семинарын зорилго нь Азийн хотын гэрэлтүүлгийн мэргэжилтнүүд болон шийдвэр гаргагчдад хотын гэрэлтүүлгийн чиг хандлага, инноваци болон шийдлүүдийг танилцуулах, туршлагаа хуваалцах, мэргэжлийн харилцаа үүсгэх боломжийг олгох юм.Энэхүү Семинарт оролцсноорХотын гэрэлтүүлгийн шинэ чиг хандлага, шинэ технологиудын талаархи мэдээллийг олж авахаас гаднаХарилцан туршлага солилцож Олон улсын болон бүс нутгийн мэргэжилтнүүдтэй танилцаж, туршлагаа хуваалцана. Мөн Сүүлийн үеийн шийдлүүд болон инновацийг судалж, өөрийн хотдоо хэрэгжүүлэх боломжийг олгох юм.Гэрэлтүүлгийн чиг хандлага, инноваци, хэрэгжилт гэх мэт өргөн хүрээний сэдвүүдийг хамарсан илтгэлүүдийг сонсох мөн Мэргэжилтнүүд болон шийдвэр гаргагчидтай хэлэлцэх хэлэлцүүлгэ болон хамтын ажиллагаа, туршлага солилцох, санаа бодлоо хуваалцах боломжийг бий болгох юм. Сөүл хотноо болох 8Азийн хотуудын гэрэлтүүлгийн 8-р семинарт оролцож, сүүлийн үеийн чиг хандлага, дэвшилтэт шийдлүүдийг олж мэдэх боломжтой аж. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.asiaurbanlighting.org/Crew сайтаас авах боломжтой юм.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НАМАЙГ АВААД ЯВЧИХ ТЭХ ҮҮ? БИ ГЯЛС ЗӨВЛӨЛГӨӨН ДУУСТАЛ АЖИЛ ХИЙГЭЭД ОЛСОН МӨНГӨӨРӨӨ ХООЛОО АВЧИЙ ТЭХ ҮҮ? ГУЙЖ БАЙНА.