Энтертайнмент

“Хөмөргөн гурвалжин” бүжгэн жүжгийг ЮНЕСКО-гийн тайзнаа толилуулжээ

ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс БСШУСЯ, ГХЯ, СУИС-тай хамтран “Хөмөргөн гурвалжин” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Өнөөдөр /2019.12.12/ “Хөмөргөн гурвалжин” бүжгэн жүжгийг Франц улсын нийслэл Парис хотноо байрлах ЮНЕСКО-гийн тайзнаа толилуулсан байна.

“Хөмөргөн гурвалжин” нь 2016 онд СУИС-ийн багш, оюутны судалгаанд суурилж бүтээсэн этно бүжгэн жүжиг юм. “Ардын урлаг, бүжиг судлалын профессорын баг”-ийн ахлагч, тэргүүлэх профессор С.Дулам Дундговь аймгийн Өлзийт сумын Дэл уулан дахь хүрлийн үеийн дөрвөлжин булшны ханан хадны ирмэг дагуулан сийлсэн “32 хүнт” хэмээх хадны зургийн нэгэн мөчлөгийг эртний харын  бөөг оршуулах зан үйлийн бүжиг хэмээн тайлан тайлбарлаж, цомнолыг бичин, МУГЖ Д.Энхгэрэл найруулан дэглэж, Д.Ариунболд хөгжмийг бичиж, зураач Б.Нямхүү тайзны заслыг хийсэн байна.

Мөн Б.Нандин-Эрдэнэ медиа дүрслэлийг амилуулж, СУИС-ийн бүжгийн сургуулийн оюутнууд дүр бүтээсэн бүжгэн жүжиг ийнхүү дэлхийд танигдах урилга авчээ. Энэ бүжгэн жүжгийг бүтээхдээ археологийн дурсгал, угсаатны зүйн эх хэрэглэхүүнээс олж тогтоосон зүйлсийг  бүжгийн урлагийн орчин цагийн контент болгон хувиргасан инновацын чанартай бүтээл юм гэж зохиогч, доктор С.Дулам онцолсон ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button