НИЙГЭМНийгэм мэдээ

Нэг дороос | Тарвагыг 00-ын өрөөнд орхиж, дуудлага өгсөн иргэнийг хайж байна

"BLUE SKY" зочид буудлын барилгад тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн байж болзошгүй гэх мэдээллийг нэг дороос хүргэж байна.


НЭМЭЛТ: 19.30 цаг

Нийслэлийн Онцгой Байдлын Газар /НОБГ/-аас мэдэгдэл гаргалаа. Онцолбол, одоогоор сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд тухайн газраар үйлчлүүлсэн иргэд болон ажилчид тарваган тахлын халдварт өртөх эрсдэлгүй болохыг албан ёсоор мэдэгдлээ. Түүчлэн тарвагыг 00-ын өрөөнд орхиж, дуудлага өгсөн иргэнийг олж тогтоохоор ажиллаж байна гэв.

НЭМЭЛТ: 18.30 цаг

-Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна-


НЭМЭЛТ: 18.15 цаг

Шууд: "Blue Sky" доторх иргэдэд амны хаалт зүүлгэн гаргаж байна

Шууд дамжуулалт:

"Зоонозын өвчин судлалын үндэсний төв"-ийн Шуурхай баг шалгалтын ажиллагаа явуулж, барилгаас иргэдийг амны хаалт зүүлгэн гаргаж байна. Харин дотогш хүн нэвтрүүлэхгүй байгаа юм.

Шалгалтын ажиллагаа хоёр цаг орчим үргэлжилж байгаа бөгөөд одоогоор тарваган тахал өвчин албан ёсоор батлагдаагүй байна.

Одоогоор "ХӨСҮТ-д халуурсан болон тарваган тахлын шинж тэмдэгтэй иргэн ирээгүй" гэсэн тайлбар өглөө.

"Blue Sky" барилгын нэг давхарт үйлчилгээ эрхэлдэг байгууллагын ажилтан: Ажлаа хийгээд байж байтал "Буудалд тарвага идсэн хүмүүсээс бие нь өвдсөн. Яаралтай гараарай" гэсэн. Одоо юу болж байгааг нь сайн мэдэхгүй гадаа зогсож байна.


НЭМЭЛТ: 17.30 цаг

-ЦЕГ: "Blue sky"-д шалгах, тогтоох ажиллагаа явагдаж байгаа тул хамгаалалтад авсан-

ЦЕГ-аас тодруулахад, Манайд энэ тухай дуудлага мэдээлэл ирсэн. Энэ дагуу мэргэжлийн байгууллагуудад мэдэгдсэн. Иймд бусад байгууллагууд чиг үүргийнхээ хүрээнд шалгах, тогтоох ажлууд хийж байгаа. Хамгаалалтын үйл ажиллагаанд цагдаа нар ажиллаж байна.

Харин Нийслэлийн Онцгой байдлын газар, "Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Blue Sky" барилгын ариун цэврийн өрөөнөөс ууттай тарвага олдсон дуудлага мэдээлэл өнөөдөр /2024.10.08/ 15:53 цагт ирсэн. Дуудлага мэдээллийн дагуу мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна" гэлээ.


ЭХЛЭЛ: 05.13 цаг

-Тарваган тахал байж болзошгүй гэж үзэж "Blue Sky"-д хөл хорио тогтоолоо-

Нийслэлд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн байж болзошгүй байна. Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт байрлах "BLUE SKY" зочид буудлын барилгад тарвага үлдээсэн байна гэх дуудлага мэдээллийн дагуу мэргэжлийн байгууллагууд ажиллаж эхэлжээ.

Энэ талаар "BLUE SKY"-ий лавлах төвөөс тодруулахад, "BLUE SKY"-ийг хамгаалалтад авсан нь үнэн. Гэхдээ тарваган тахал биш. Тарвага байна гэх дуудлагын дагуу ажиллаж байна6 Улмаар тус барилгад байгаа иргэдийг барилгаас гаргасан" гэлээ.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ амьтны махыг идэхгүй бол үхэх гээд байдаг юмуу , 5 хошуу м�##�ын махаа зөв зохицуулж хүртэцгээе.

Зочин
Зочин

Umhii harh iddeg l###ruudaas bolj baigaan

Холбоотой мэдээ

Back to top button