Зэс, ган, жонш баяжмал боловсруулах үйлдвэрүүдийг ашиглалтад оруулна

Mонгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж зарим асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Онцолбол, хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төсөл ба боловсруулах үйлдвэрүүдийн судалгаа, байршлын талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Засгийн газрын хуралдаанд танилцуулав.
Тодруулбал, бодлогын үндсэн дөрвөн чиглэлийн хүрээнд 14 мега төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд аж үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр түүхий эд, бүтээгдэхүүнийг анхан шатнаас гүн боловсруулах “Кокс-химийн цогцолбор”, “Нүүрс-химийн цогцолбор”, “Зэс боловсруулах цогцолбор”, “Ган үйлдвэрлэлийн цогцолбор”, “Жонш баяжмал боловсруулах цогцолбор”, “Барилгын материал үйлдвэрлэлийн цогцолбор” зэрэг боловсруулах үйлдвэрүүдийг ашиглалтад оруулна.
Мөн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн боловсруулах, алтны олборлолтыг нэмэгдүүлэх ба алт цэвэршүүлэх үйлдвэр барих, нүүрс-химийн технологийг эзэмших, хүний нөөцийг бэлтгэх, ирээдүйн томоохон төслийн ТЭЗҮ-ийг тодорхойлох зорилгоор туршилт тохиргооны бага оврын үйлдвэр байгуулж хийн түлш, нийлэг материал, устөрөгч гарган авах зорилтыг ирэх дөрвөн жилд хэрэгжүүлнэ.
Цаашид үйлдвэрлэл, технологийн парк байгуулсан болон байгуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгуулах, паркийн газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах асуудлыг энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дарханд хэдэн жилийн өмнө арьс шир боловсруулах үйлдвэр барина гээд бариагүй.дээрхи үйлдвэрүүд тэрний араас л орох байх даа.
Арьс ширгий үйлдвэр ашиггүй учир хэн тийм барих вэ дээ. Эдгээр чинь бүгд хувийн үйлдвэр байж таарна. Тэгэхээр ашиггүй бол барихгүй.
болтугай хэрэгжээсэй л гэж ерөөе дөө,худлаа ярьсаар гучаад жил болжээ
Хаха хийж эхлээчгүй цаас ч байхгүй хүний нөөц ч байхгүй мөрөөдлөө биччихсэн байхын, хэн хийх юм, хэн авч явах юм нэг БЭТ томилох юмуу. Хийх гээд зүтгэж байгаа үйлдвэрлэгчдээ олддоггүй сайд хийх юмуу түй май
Хэзээ ч хэрэгжихгүы