Сурвалжилга

Сурвалжилга: Хавдрын эх үүсвэр "Шарсан дүпү"-нд сурагчид донтжээ

Хүүхэд нас болон өсвөр насандаа эрүүл хооллох нь олон төрлийн эмгэгүүдээс урьдчилан сэргийлдэг. Гэтэл яг одоо таны хүүхэд сургуульдаа явахдаа эрүүл хооллож чадаж байгаа болов уу. Манай улсын хүн амын 26 орчим хувийг 5-19 насныхан буюу өсвөр үеийнхэн эзэлдэг. Сурагчид өдөрт 4-8 цагийг сургууль дээрээ өнгөрүүлдэг тул нийт сурагчдын 98.4 хувь нь тухайн орчноосоо хоол хүнс авч хэрэглэдэг байна. Гэтэл нэг буфетэд дунджаар 28 ширхэг “хортой” бүтээгдэхүүн, 1-2-хон ширхэг эрүүл хүнсний бүтээгдэхүүн борлуулж байгааг “Монголын хүн амын хоол тэжээл”-ийн сүүлийн судалгаанд дурдсан байдаг.

Сургуулийн ойролцоох ТҮЦ болон буфетээр худалдахыг хориглосон бүтээгдэхүүний жагсаалт гэж бий. Гэтэл сургуулийн гаднах орчинд байгаа дэлгүүрүүдийн тухайд бол бүр ч хяналтгүй өдий хүрчээ. Үүний нэгэн жишээ бол "Шарсан дүпү" юм. Ялангуяа бага болон дунд ангийн сурагчид өдөр болгон болгон авч идэж байгаа уг бүтээгдэхүүнд донтуулах төрлийн химийн бодис цаашлаад хавдрын эх үүсвэр болоод буй. Иймд Eguur News агентлаг тус мэдээллийг хэр үнэнд нийцэж байгаа талаар олон талын байр сууринаас бэлтгэсэн сурвалжилгаа хүргэж байна.

Сурагчид их завсарлагаагаар сургуулийн ойр хавийн ТҮЦ-үүдэд зардаг ширхгийн хоол шарсан дүпүнээс ихээр авч байна

Өдрийн 15.00 цаг

Эхний зогсоол болох Монгол гуравдугаар сургууль дээр ирлээ. Үдийн цайны цаг болсон учир ойр орчмоор дүрэмтээ цэмцгэр гээч нь өмссөн сурагчид хөлхөлдөнө. Тус сургуулийн ойр орчимд хоолны газар тун цөөн учир сурагчид зам хөндлөн гарч “CU” рүү хэсэг хэсгээрээ хөтлөлцөж алхана.

Ерөнхий боловсролын сургуулийн завсарлагааны цаг 15-20 минут. Энэ багахан хугацаанд юм идэж амжуулахын тулд хамгийн хурднаараа алхаж, хамгийн ойролцоох түргэн хоолны газар, ТҮЦ, сүлжээ дэлгүүрийг зорьдог зорьдог. Дунд ангийн гэмээр дөрвөн хөвүүнийг даган ногоо, жимс зардаг ТҮЦ-нд ороод их л яаруу сагсанд бөөгнөрсөн шарсан дүпүнээс хугацааг нь ч харахгүй бараг л шүүрэх шахам аваад гарцгаана.

Тэднийг гарсны дараа тус ТҮЦ-ний гадаа 10 минут орчим сууж, сурагчдыг ажиглалаа. Сурагчид ихэвчлэн 2-3 аараа гүйлдэн ирж шарсан дүпүг аваад гүйцгээнэ. Хамгийн хачирхалтай нь тэд хэн нэгнээс нуусан, эмээсэн байдалтай хурдхан өвөртөө нуугаад ийш тийшээ харан зам хөндлөн явж байгаа харагдана.

Сүүлд шарсан дүпү аваад гарч ирж байгаа бага ангийн хүүхдүүдээс хэдэн зүйлийг тодрууллаа.

-Та хэд “шарсан дүпүгээ” хэдэн төгрөгөөр худалдаж авсан бэ?

-Энд хоёр төрлийн дүпү байдаг. Бид хэд 1500 төгрөгийн үнэтэйгээс нь худалдаж авсан. Арай өөр төрөл нь 2500 төгрөг гэдэг.

-Өдөр болгон авч иддэг үү?

-Үгүй ээ. Хичээлийн таван өдрийн гурван өдөр нь худалдаж аваад иддэг. Түүнээс өдөр болгон идээд байвал муу гэж аав, ээж хэлсэн. Манай найз өнөөдөр анх удаа идэж үзэж байгаа юм аа.

-Анх удаа идэж үзсэн чинь хэр амттай байна. Дахиад идмээр санагдаж байгаа юу?

-Анх удаа идэж үзсэн чинь эхэндээ чихэрлэг, зажлах тусам халуун ногоотой санагдаж байгаа. Дахиад иднэ ээ. Би халуун ногоотой зүйлд их дуртай болохоор яг миний хүссэн амт байсан.

-Танай сургуулийн ойролцоо “шарсан дүпү” зардаг газар бий юу?

-Ойр хавийн ихэнх дэлгүүрүүдэд зардаг. Гэхдээ энэ ТҮЦ бусдаасаа хямдхан байдаг болохоор ийшээ ирдэг.


Тэндээс хөдөлж ойр орчим дахь Чингэлтэй дүүргийн V болон 50 дугаар сургуулийн ойролцоо ирлээ. Энд өмнөх сургуультай харьцуулахад сүлжээ дэлгүүр 2-3 ойрхон зайтай байрлажээ. Мөн ТҮЦ ч цөөнгүй байв. Эхлээд сургуулийн урдах ТҮЦ рүү орлоо. Хоёр метр орчим хэмжээтэй бөгөөд зөрөх зайгүй сурагчдаар дүүрсэн байв. ТҮЦ-д жижиг хөргөгч байрлуулан түүндээ хэн хэзээ хийсэн нь үл мэдэгдэх ороомог, пирожки дүүртэл нь өржээ. Мөн нөгөө л нэг “шарсан дүпү” олноороо худалдаалагдаж байв. Сурагчид ээлжлэн орж ирэн тэндээс авч, хаалгаад жижиг гялгар уутанд хийлгэж аваад гарна. Зарим нь ширхгийн хоол болох ороомог, мантуун бууз, пирожки зэргийг авна. Мөн л завсарлагааны хэдхэн минутад өнөөх яаран гүйсэн хүүхдүүд ярих ч завдалгүй сургуулийн зүг гүйцгээнэ.

Сургуулийн ойролцоо ямар төрлийн хүнсний бүтээгдэхүүн худалдаж болохгүй стандартыг мэддэг хэр нь тэд хуулийг зөрчсөөр байна

ТҮЦ-ний худалдагчаас энэ бүтээгдэхүүнүүд хэзээ хаанаас ирдэг талаар тодруулахад, “Бид өглөөнөөс орой хүртэл ТҮЦ-ээ ажлуулдаг болохоор өөрсдөө хийгээд байх зав зай хомс байдаг. Тиймээс гэртээ бүх зүйлээ хийдэг, эрүүл ахуйн талаас шаардлага хангасан хоёр хүнээс авдаг. Харин энэ хятад чихрүүдийг хүүхдүүдэд зориулж амттай юм идээсэй гэсэн дээ цөөхөн тоогоор оруулж ирдэг. Гэхдээ цаашдаа энэ төрлийн бүтээгдэхүүнийг улам ихээр багасгаж хүүхдүүдэд хор багатай зүйлүүдийг оруулж ирнэ ээ. Багш, эцэг эх, асран хамгаалагчид нь заримдаа орж ирээд загнаад л гардаг. Гэхдээ энэ нь худалдаа, үйлчилгээний газар шүү дээ. Тухайн хүүхдийн сонголтын л асуудал" гэлээ.

Үүнээс харахад хэдэн хэрэглэсэн тосонд шарсан нь үл мэдэгдэх, гэртээ эрүүл ахуйн шаардлага хангасан эсэх нь тодорхойгүй бүтээгдэхүүнийг сурагчид өдөр тутамдаа иддэг байна. Завгүй ажилтай гэх эцэг эхчүүд хүүхдүүддээ өдрийн хоолны мөнгө гэж дунджаар 3000-5000 өгдөг. Тэр мөнгөөр дорвитой хоол болох зүйл худалдаж авна гэдэг худлаа юм. ТҮЦ-т пирожки 1200 төгрөг, ороомог 2000 төгрөг, чанасан өндөг 900 төгрөг, кимбаб 2500 төгрөг, савласан тахиа 5000 төгрөгийн үнэтэй байна. Харин сүлжээ дэлгүүрүүдэд кимбаб 3700 төгрөг, сэндвич 2800 төгрөг, хот дог 3800 төгрөг, бэлэн гоймон 5000-6000 төгрөгийн үнэтэй зарагддаг. Эдгээр түргэн хоолоор сурагчид түр хугацаанд өлссөн мэдрэмжээ дарахаас хангалттай хооллож чадахгүй. Мөн энэ бүтээгдэхүүн эрүүл ахуйн шаардлага, хадгалалтын журам хангаагүй байдаг.

Мөн ХХААХҮЯ-наас сургуулийн орчинд хүүхдэд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг гаргасан байдаг. Үүнд,

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтад дурдсанаар "Сургуулийн орчин" гэж сургуулийн байр, дотуур байр болон Газрын тухай хуулийн 33 дугаар 33.1.1 заалтад заасны дагуу сургуульд эзэмшүүлсэн газар, түүнээс эргэн тойронд 150 метр хүртэлх газрыг хэлнэ. Гэтэл одоог хүртэл худалдаалаад байгаа ТҮЦ болон хүнсний дэлгүүрүүд байсаар байгаа нь тус салбарын хариуцаж буй мэргэжилтнүүд сурагчдын эрүүл аюулгүй орчныг тоохгүй өнгөрч буйн хамгийн тод жишээ юм.


Бидний хөндөх сэдвүүдийн нэг болоод буй "Шарсан дүпү"-ний талаар судлаад үзэхэд уутан дээрээ хэдий дүпү гэж нэрлэсэн байгаа хэдий ч яг үнэндээ Цардуулыг үйлдвэрийн аргаар боловсруулж, халуун ногоо төрөл бүрийн амтлагчаар баяжуулсан аж. Тухайн цардуулыг хүнсэнд хэрэглэхдээ дангаар идэх бус хоолны хачир болгож хэрэглэхэд тохиромжтой гэж үзсэн байна.

-Тухайн үедээ цатгалан мэдрэмж төрүүлэх энэ зүйл донтуулах, цаашлаад хорт хавдрын эх үндэс болдог-

Энэ бол бага насны хүүхдүүд тэр тусмаа 10 жилийн сурагчдын өдөр тутамдаа иддэг болсон гэх Шарсан дүпү юм. Гэвч задлахад хурц, эвгүй үнэртэй энэ зүйл бидний хоол хүнсэндээ хэрэглэдэг дүпү биш цардуул юм. Цардуулыг үйлдвэрийн аргаар боловсруулж, халуун ногоо төрөл бүрийн амтлагчаар баяжуулсан энэ зүйл Хятад улсын стандартыг хангаж үйлдвэрлэгдсэн ч гэлээ өдөр тутамдаа хэрэглэх зүйл биш гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байлаа. Тухайн үедээ цатгалан мэдрэмж төрүүлэх энэ зүйл донтуулах, цаашлаад хорт хавдрын эх үндэс болоод буй юм. Мөн гадна дотор хаяг, заавар, орц найрлагад нь юу багтсан, яаж иддэг, хориглох заалт байгаа эсэхийг мэдэхэд тун бэрх савлагаатай. Тухайн цардуулыг хүнсэнд хэрэглэхдээ дангаар идэх бус хоолны хачир болгож хэрэглэхэд тохиромжтой. Халуун ногоо ихээр агуулсан тул ходоодыг түлэх аюултай юм. Үнэр нь маш хурц бөгөөд будагч бодис их хэмжээгээр агуулжээ. 

Хятад улсын стандартыг хангаж үйлдвэрлэгдсэн хэдий ч хүүхдүүдийг донтуулаад буй уг амны зугааг хүний биед хэрхэн нөлөөлж буй талаар дотрын их эмч Л.Бямбажаргалтай ярилцлаа.

-Шарсан дүпүнд донтуулагч бодис агуулсан тул их хэмжээгээр идэх хүслийг төрүүлдэг, улмаар удаан хэрэглэвэл ходоодны хорт хавдар үүсгэх эрсдэлтэй- 

-Сүүлийн үед хүүхдүүдийн ихээр хэрэглээд байгаа шарсан дүпү болон хятад чихэр тэдний биед хэрхэн хор хөнөөл болох талаар мэдээллийг хэлж өгөөч?

-Их олон жилийн өмнөөс л Хятад чихрүүд бусад бүтээгдэхүүнээс хямдхан, дээрээс нь их амттайгаараа алдартай. Хүүхэд байхдаа хэн бүхэн ямар амттанд дуртай байсан бэ гэвэл "хар чавга, тэсэрдэг чихэр, хатаасан жимс" гэх мэтчилэн хариулах нь элбэг. Тэгэхээр орчин үеийн хүүхдүүдийн хамгийн дуртай амттан дунд "шарсан дүпү" гэдэг зүйл орчихсон яваа юм билээ. Бид хэд хоногийн өмнө түүнийг нь зорьж авч идэж үзсэн л дээ. Хүүхдүүд бол хамгийн түрүүнд гаднах уутанд нь болж авдаг юм шиг санагдсан. Гаднаас нь харахад бол их амттай хэр нь хоол шиг харагдаж байсан. За идэж үзлээ. Эхэндээ их чихэрлэг, зажлаад идэх тусам асар их халуун ногоо мэдрэгдэж байсан. Тэгэхээр хамгийн түрүүнд үүнийг идэж байгаа хүнд ходоод нь огцом цочрох эрсдэлтэй гэж үзсэн. Хоёрдугаарт, маш их амтлагч агуулсан байсны нэг нь донтуулагч бодис байсан. Ингэснээр тухайн хүүхдийн идэх хүсэл улам их нэмэгдэнэ гэсэн үг.

-Их хэмжээгээр идэх юм бол ямар аюултай вэ?

-Хамгийн айхтар зүйл юу вэ гэхээр их хэмжээгээр хэрэглэх юм бол хорт хавдар үүсгэх аюултай. Тийм учраас 10 жилийн хүүхдүүд тэр дундаа бага, дунд ангийн сурагчид энэ бүтээгдэхүүнээс татгалзахыг хүсэж байна. Сургууль, цэцэрлэгийн ойр орчмын 150 метр газарт хүүхдийн эрүүл мэндэд хортой хориотой хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулахыг хуулиараа хориглосон байдаг. Гэтэл энэ хууль журам өнөөдөр огт хэрэгжихгүй байгаад сэтгэл эмзэглэдэг. Мэргэжлийн хүмүүс яагаад анхаарч өгөхгүй явсаар л байвал эрүүл хүүхэд үлдэхгүй байх.

-0-18 насны хүүхдийн өдөрт авах ёстой илчлэгийн хэмжээ хэд байх ёстой вэ? 

-Нас бүртээ харилцан адилгүй. Эрүүл мэндийн сайдын А74 тоот тушаалд үүнийг нарийн заагаад өгчихсөн байгаа.Үүн дотроо өсвөр насны хүүхдүүд ялангуяа хамгийн их илчлэг авах ёстой байдаг. Учир нь энэ үед хүүхдүүдийн бодисын солилцоо, өсөлт хамгийн эрчимтэй явагддаг. Тэдний бие физиологийн онцлогт өөрчлөлт гарч байна гэсэн үг. Үүнээс шалтгаалж хоногт авах хоолных нь хэмжээ хүртэл их байна. Уураг, өөх тос, нүүрс ус, амин дэм, эрдэс бодисуудыг хангалттай авахын тулд шим тэжээллэг хоол идэх ёстой байдаг.

-Тэгвэл сурагчид сургуулийн орчинд ямар бүтээгдэхүүнийг хэрэглэвэл зохистой вэ?

-Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс ЕБС-ийн сурагчдад тохиромжтой болон хориглох хүнсний жагсаалтыг гаргасан байдаг. Үүнд,

Үдийн хоолонд тохиромжтой хүнс:

  1. Бүхэл үр тариа
  2. Жимс, жимсгэнэ
  3. Сүү, тараг, цагаан идээ
  4. Хүнсний ногоо
  5. Төгс уургийн эх үүсвэр буюу хонь, үхрийн мах зэргийг онцолж өгсөн байдаг юм билээ. Мэдээж дээр дурдсанчлан хамгийн гол өсвөр насан дээрээ байгаа хүүхдүүд аль болох маш сайн боловсруулсан, шим тэжээлтэй бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэхгүй бол насан туршдаа өвчин зовлон, эрүүл мэндийн шалтгаантай амьдарна гээд ойлгоход болно.

Бага ангийн буюу 6-11 настай хүүхэд хоногт хоолноос авах шим тэжээлийнхээ 35 хувийг сургуулийн хоолноос авах ёстой. Гэтэл өнөөдөр үүний 50 хувийг л үдийн хоолоор олгож байгаа юм. Тиймээс хүүхдийн хоолны зардлыг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, дунд болон ахлах ангийн сурагчдыг үдийн хоол хөтөлбөрт хамруулах хэрэгтэй л гэж боддог доо.

-Шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэж чадахгүй байх нь алсдаа ямар хор уршигтай байх вэ? 

-Хүүхдэд ч, яваандаа нийгэмд ч сөрөг үр дагавартай. Тухайн хүүхэд өөртөө өвчин л хурааж байна гэсэн үг. Энэ нь явцдаа эрүүл мэндийн тогтолцоонд дарамт учруулах нэг эрсдэл бий болгож байгаа хэрэг.

Эрчимтэй өсөлтийн үед хүүхдүүдийн ясны эзлэх хувь, цусны эзлэхүүн нэмэгддэг. Мөн үүний хэрээр төмрийн агууламж шаардлагатай болдог. Ялангуяа өсвөр насны охидын төмрийн хэрэгцээ хоёр дахин нэмэгддэг. Тиймээс төмрийн агууламж өндөр мах махан бүтээгдэхүүн хэрэглэх ёстой. Хэрэв энэ хэрэгцээгээ хангаж чадахгүй бол цус багадалттай болох эрсдэлтэй. Цус бол хүний эрхтэн системд бүхий л шимт бодисуудыг дамжуулах үүрэгтэй шүү дээ. Тэгэхээр энэ ажиллагаа муу байвал шимт бодисын агууламж буурах эрсдэлтэй. Улмаар байнга ядарч, нозоорно.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-10-10 08:38

МЭРГЭЖИЛЫН ХЯНАЛТЫН БАЙГУУЛАГЫГ УСТАГСАН НЬ ЗАХИАЛАГТАЙ ГЕНОЦИД.

зочин
зочин
2024-10-10 08:57

Heden jiliin daraa ih olon huuhed har zaluugaaraa huzaa duupuu idej havdar tusaad uheh ym bnaa

Зочин
Зочин
2024-10-10 09:28

ТӨРИЙН АРЧААГҮЙ БОДЛОГЫН ГАЙГАААР ОДОО Ч ХЯНАХ ЭНЭ ТЭР НЬ СААГИЙ БОЛСОН БАЙХОО...ХОРДООД ХАВДААД ДУУСАХ ЮМ БНА

Зочин Өлзий
Зочин Өлзий
2024-10-10 09:56

ХҮҮХДҮҮД ИХ ИДЭХ ЮМ ДАА ХИЧНЭЭН ХЭЛСЭН Ч ШААЛ ТООХГҮЙ БОЛЖ ДЭЭ ОДООНЫ ХҮҮХДҮҮД МАШ ЭРГҮҮ ТЭНЭГ СҮГНҮҮДИЙГ АМТАРХАН ИДСЭЭР ЖИНХЭНЭ ХОР ГЭДЭГЫГ БАГШ СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ БАГШ НАР МИНЬ ОЙЛГУУЛАХ НЬ ЗӨВ ДААНЧ ХЯТАДЫН ЭРЛИЙЗ ХУРЛИЙЗ ХҮМҮҮСЫН ХҮҮХДҮҮД АРАЙ ИЛҮҮ ДУРЛАН ИДСЭЭР ЦУСАНД НЬ НО БАЙНА Ш ДЭЭ

Зочин
Зочин
2024-10-10 09:58

Өвөө эмээг нь хятад спирт, өвгөнт хэмээх архиар, аав ээжийг нь хятад гоймонгоор, үр хүүхэд ач зээ нарыг нь хятад дүүпүү гэх хороор хордуулж байгаа юм байна. Анхаарч зохицуулах төр засаг гэж байна уу.

Зочин
Зочин
2024-10-10 10:28

хүүхдүүд нойрбулчирхайн хавдартай болж байгаа нь үүнтэй холбоотой. Хилээр хятад хор оруулж ирэхийг хориглооч

Баярлалаа
Баярлалаа
2024-10-10 12:46

Сургуулийн ойролцоох жижиг дэлгүүр түцнүүд хүүхдийн эрүүл мэндийг боддоггүй. Зөвхөн өөрсдөдөө л илүү ашиг олох сонирхолтой, хортой, ямар ч шим тэжээлгүй зүйлүүдийг зардаг. Өөрсдөө хүүхэдтэй л хүмүүс байх. Яагаад бусдын хүүхдийг ийм муухай хортой юмаар хордуулаад байдаг юм бэ

Зочин
Зочин
2024-10-10 13:05

Б�##�иар хог харагддаг шүү.
Харахад л ходоод гэдэс өвдмөөр цус нөж шиг улаан юм бдаг даа

Зочин
Зочин
2024-10-10 13:16

Сургуулийн ойролцоо бдаг дэлгүүрүүд орлогоо бодоод есөн шидийн хор болхоор хог их зардаг шүү энийг цэгцлэх хэрэгэй бга юм даа

Зочин
Зочин
2024-10-10 14:40

Ymar negen baidalaar surguuliin irgen toirnii 150 m gedeg hemjeegee 50 bolgoh heregtei yagaad gebel hot ih shigvv bolson 150 m geheer bvhel tom delgvvr orchood baindaa Bas aj ahui negj 150 m dotroh talbaigaa zebreleh estoi tegsen 10 alhaal neg aj ahui negj bolchood baigaa uchiraas 50 m bolguul zvgeer ymdaa zarim negen hvmvvs orj ireed 150 m geed torgood baih ymdaa 300 m gazar 5 baiguulag baihad boondon torgooliul tabial ybchin uurlaj boldoggvi hereldej bvr bolohgvi yabhiim daa gej

Зочин
Зочин
2024-10-10 14:41

Манайхны хүүхэд бусад хүүхдүүдийг дууриаж авах гээд надаас асуугаад байсан. Сүүлд дэлгүүрт явж байхдаа энэ гэж зааж өгч байсан. Хааяа нэг л гэж хэлсэн. Бүр хорихоор хүн донтдог учраас хаая нэг л гээд эсвэл төдөнсард нэг удаа гэсэн дүрэмтэй байдаг. Өөрөө амсч үзтэл онцгүй байсан. гэхдээ сахар амтагдаж байсан тул хүүхдүүд идэхийг дурлах нь аргагүй гэж бодсон. Хүүхдүүд бол сонирхохоор л амттай байх шиг абйсан. Яг юугаар хийдгийг мэдэхгүй. гэхдээ манай хавийн зарим дэлгүүр өөрсдөө хүүхдийн эрүүл мэндэд муу гээд зарахаа больсон гэж хэлж байсан. Олдохгүй явсаар ганцхан дэлгүүрт л зарж байсан. 2500 гэдэг. Яг хавдар үүсгэх ямар орц байгааг нь мэдмээр байна. Уг нь дүүпүү амтлагч.

Зочин
Зочин
2024-10-10 15:30

Ер нь хүнсний боловсруулсан бүтээгдэхүүнүүдэд хадг�##�ах хугацааг нь уртасгах гээд химийн бодисыг хүн хайрлахгүй хийж байж буца�##�тгүй зарж ашиг олно. Монголд үйлдвэрлэдэгүүд нь арай хян�##�ттай, Эрээнээс орж ирдэгүүд нь.....!

Цус ойртсон нөхөр шүү
Цус ойртсон нөхөр шүү
2024-10-10 17:29

Энэ сэтгүүлч дүфү г япон хятад улс манай эрнээс өмнө хэрэглэдэг шар буурцагнаас гаргаж авдаг уург�##�аг бүтээгдэхүүн гэдгийг мэдэж байгаа болов уу? Яаж ийж байгаад хятад муу орос сайн гэхгээд энэ сэтгүүлч байж ядаж байнаа. Шарсан хуурсан зүйл их хэрэглэх нь ходоодонд муу улмаар хавдар үүсгэнэ . Оросын тролл амилж байнадаа. Биднийг дайсантай болгож байгаад урвагч болгож 1932-39 онуудад орос ах нэртэй хядлага болсоныг мартахгүй . Зэрэгцэн оршиж 2хөрштэй �##�ь нь урт хугцаанд манайд ашигтай вэ? Гэж бичээч сэтэрээ

Зочин
Зочин
2024-10-10 20:04

Миний бодлоор манай сургуулийн хичээлийн цаг их урт байна.олон төрлийн хичээл ордог.үүнийг бодох цаг болсон.богино цагаар сонгосон цөөн хичээлийг нь зааж 4 цагаас илүү хичээл орох хэрэггүй.хамгийн чух�##� юм бол хүүхдийн эрүүл мэнд.хүн болгон бүх юмыг мэдэх �##�ба байхгүй.гэр орондоо хоол ундаа ууж идэх хэрэгтэй байна.өдөржин үр дүн багатай сургууль дээр өнжиж байгаа нь буруу.

Зочин
Зочин
2024-10-11 07:07

haa taarsan gazar n huraan gazar deer n ustagah erhiin irgeded uguh heregtei

Зочин
Зочин
2024-10-14 14:07

Оруулж ирэхийг нь шууд хориглох хэрэгтэй

Асаemee
Асаemee
2024-10-16 05:38

ХҮНСНИЙ. ЗҮЙЛ импортлохыг БҮРЭН ХОРИГЛОХ ХЭРЭГТЭЙ!!!

Холбоотой мэдээ

Back to top button