Путиныг шүүмжилсэн 16 настай хүүг “улс төрийн хоригдол”-оор яллажээ

ОХУ-ын ерөнхийлөгч Путинд шүүмжлэлтэй хандсан агуулга бүхий ухуулах хуудас тараасан шалтгаанаар террорист хэмээн үзэж өсвөр насны хүүд 5 жилийн ял өгчээ. Арсений ээждээ бичсэн захидалдаа Москвагийн урьдчилан хорих төвд зодуулж, хорих ангид маш хүнд нөхцөл байдалтай байгаагаа бичсэн байна. Түүний ээж Ирина Турбинагийн хэлснээр хүү нь түүнийг хоёр удаа зодсон хоригдолтой нэг өрөөнд хоригдож байгаа бөгөөд хүчирхийлнэ хэмээн заналхийлсэн тухай захиандаа бичсэн гэжээ. Хүүг эрүүгийн хэргээр яллахдаа терроризм, улс төрийн хоригдол гэсэн хатуу зүйчлэлээр хэргийн бүртгэл нээсэн аж. Арсений Орловскийн бүсийн Ливны хотоос гаралтай хүү.
Арсений Турбин нь 2008 онд Дубайд төржээ. Түүний аав нь Арабын Нэгдсэн Эмират Улсын иргэн бөгөөд ээж нь орос эмэгтэй Ирина. Хүүгээ төрүүлээд удалгүй Арабаас явах болсон аж. Учир нь Арсенийгийн аавын гэр бүлийнхэн хүүгээ орос эмэгтэйтэй бус мусульман шашинтай эмэгтэйтэй гэрлүүлэхийг хүссэн байна. Иринаг хүүгээ үлдээхийг хүсэж, олон амлалт өгсөн ч татгалзаж, хүүгээ аваад эх нутагтаа ирсэн гэжээ. Хэдийгээр хүүгийн аавтай шүүхээр маргаан өрнүүлэхийг хүссэн ч Дубайн шүүхийн туршлагад хүүхдийг нь ээжид нь өгсөн тохиолдол гараагүй гэв.
Хүү даруу төлөв. Ангийнхан нь түүнийг тажик хэмээн дуудаж, ялгаварлан гадуурхах, зодох, дээрэлхэх асуудал бишгүй гардаж байсан тул ээж нь сургуульд нь хандаад ч тусыг эс олсон байна. Арсенийг ангийнхан, үеийнхэн нь дээрэлхэж зодох нь хэтэрч, багш нь хүртэл түүн рүү шалтгаангүй орилж хашгирдаг байсан талаар ангийнх нь охин Иринад хэлжээ. Ээж нь сургуулийн захиргаанд гомдол гаргахад гомдлоо эргүүлэн татахыг хүссэн байна. Арсений нэг удаа “Би ердөө л тэдний сонсохыг хүсээгүй үнэнийг л хэлсэн. Зарим хүмүүс эх оронч дүр эсгэдэг мөртлөө төрийн дууллынхаа үгийг ч бүрэн мэддэггүй” хэмээн уурлаж байсан удаатай аж.
2023 оны 8-р сард цагдаагийнхан тэдний гэрт ирээд хүүг нь “Оросын эрх чөлөө” бүлгэмд элсэх гэж байсан эсэхийг тодруулж, гэрт нь нэгжлэг хийв. Хүүг 6 сарын 7-19-ны хооронд Путиныг шүүмжилсэн 100 гаруй хуудсыг татаж авч хэвлээд, шуудангийн хайрцгууд руу хийсэн гэж үзжээ. Мөн телеграм хуудаст бүлгэмийнхээ үйл ажиллагааг сурталчлах зорилгоор болон Путины талаарх сөрөг мэдээлэл бүхий аудио бичлэг болон бусад материалыг байршуулсан хэмээн мөрдөн байцаагчид ярьсан байна. Шүүхээс хүүг шууд хорих прокурорын саналыг хүлээж авалгүй гэрийн хорионд гаргасан. Хүүг гэрийн хорионд орсноос хойш “гэмт хэрэгтэн” хэмээн хүн бүр цоллох болсон нь ээж хүү хоёрт улам ч хүнд тусав. Ирина хүүгээ шоронд хоригдсоны дараа л түүнийг үеийнхэн нь хэрхэн доромжилж, дээрэлхэн харгисаар ханддаг байсныг утаснаас нь олж мэдсэн байна.
Өнгөрсөн 6-р сарын сүүлээр цэргийн шүүхээс түүнийг террорист үйл ажиллагаанд оролцсон хэмээн үзэж ОХУ-ын Эрүүгийн хуулийн 205 дугаар бүлгийн 5.2 дахь зүйл ангиар яллаж таван жилийн хорих ял оноосон байна. Мөрдөн байцаагчдын хэлснээр 2023 оны зун Арсений “Оросын эрх чөлөө” бүлгэмд элсэж, тус байгууллагынхаа төлөөлөгчийн заавраар шуудангийн хайрцгуудад Путиныг шүүмжилсэн ухуулах хуудас тараасан гэж үзсэн аж. Түүнийг баривчлах үед Арсений гэм буруугаа хүлээгээгүй, бүлгэмд элсээгүй хувийн итгэл үнэмшлээрээ ухуулах хуудас тараасан хэмээн хариулсан байна.
Эх сурвалж: Новая Газета
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зоригтой бас зорилготой мундаг хүү байна аа, тохиолдсон зовлон бэрхшээл ялган гадуурхлыг тэсээд давах эр зориг түүнд байгаа бололтой. Ирээдүй нь ч тодорхой харагдаж байна.
ЭЭЖ НЬ Л ХЭЦҮҮ БАЙНА ХӨӨРХИЙ ХҮҮГ ТЭГСГЭЭД СУЛЛАНА БАЙХ ГЭЖ НАЙДЬЯ ИРИНА ЧИ ЯАХ ГЭЖ ГАДААД ЭРЭГТЭЙД ӨВРӨӨ ДЭЛГЭВЭЭ ИЙМ Л ЮМ БОЛОХ ГЭЭД БАЙЖ ДЭЭ.ХҮҮГЭЭ АВААД МОНГОЛД ХҮРЭЭД ИР
Muu lal
Яана хүүхдийг хүртэл улс төрийн хэргээр хорино. Хорихдоо хамга�##�ж чадахгүй.
Muu laliin shajintan l biz
Мундаг хүүхэд бн да