Энтертайнмент

Л.Месси өөрийн нэрийн "Messi, The Fragrance" сүрчиг гаргалаа

Алдарт хөлбөмбөгчин Лионель Месси өөрийн нэрийн “Messi, The Fragrance” сүрчгийг гаргалаа.

Тэрбээр “Энэхүү бүтээгдэхүүнийг messifragrances хаяг болон дэлхийд тэргүүлэгч сүрчигний дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой. Танд таалагдана гэдэгт найдаж байна. Эл өвөрмөц үнэртэн нь эрч хүчтэй сэргэг байдал, халуун дулаан мэдрэмжийн зохицол юм” гэж олон нийтийн сүлжээнд нийтэлжээ.

100 мл-ийн савлагаатай “Messi, The Fragrance” сүрчиг нь 105 ам.долларын үнэтэй бол бэлгийн багц нь 120 ам.долларын үнэтэй аж.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button