Зеленскийн ялалтын төлөвлөгөөг хэлэлцэх Европ дахь чуулган хойшлогдлоо
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский барууны удирдагчдад ялалтын төлөвлөгөөг танилцуулах Европ дахь чуулган албан ёсоор хойшлогдсон байна. Үүний оронд Зеленский Европын нийслэлүүдээр айлчлахаар төлөвлөж байгаа аж.
Дэлхийн 20 гаруй улсын удирдагч нар Герман дахь АНУ-ын Рамштайн агаарын баазад уулзах байсан юм. Гэвч тус чуулганыг зохион байгуулагч мэдэгдэл лхагва гарагт /2024.10.09/ хийхдээ бямба гарагт /2024.10.12/ болох байсан уулзалтыг хойшлуулсан хэмээв. Тэр мэдэгдэл гарахаас нэг хоногийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден уулзалтад оролцохгүй гэдгээ мэдэгдсэн юм. Тэрбээр Милтон далайн хар шуурга АНУ-д ойртсон тул ийм шийдвэр гаргасан.
Чуулган хойшлогдсон тул Зеленксий Европын орнуудаар айлчилж, удирдагчидтай нь уулзахаар төлөвлөгөөгөө өөрчилжээ. Украины эх сурвалжууд мэдэгдэхдээ Зеленский баасан гарагт /2024.10.11/ Берлинд айлчилж, Германы канцлер Олаф Шольцтой уулзана гэсэн байна. Үүнээс гадна Германы албан тушаалтнууд Украины асуудлыг хэлэлцэх бусад удирдагчдын уулзалтыг удахгүй зохион байгуулна гэсэн юм.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
bas 1 zalilagch bna