Гадаад мэдээДЭЛХИЙ

Олон улсын эрүүгийн шүүх Монгол Путинийг саатуулаагүй талаар дүгнэлт гаргана

Олон улсын эрүүгийн шүүх (ICC) Монгол Улс Путинийг саатуулахаас татгалзсан дээр дүгнэлт гаргах аж. Гэхдээ хэзээ тус дүгнэлтийг нийтлэх нь тодорхойгүй байна. Тус шүүхийн хэвлэлийн төлөөлөгч Фади эль-Абдала мэдэгдэл хийхдээ “ICC”-ын шүүгчид Монгол Путинийг баривчлахаас татгалзсан тухай дүгнэлтийг хараахан олон нийтэд зарлах болоогүй гэжээ.

Эль-Абдалла лхагва гарагт /2024.10.09/ Украин сэтгүүлчдийн асуултад хариулахдаа ингэж хэлсэн байна. Энэ талаар “Ukrinform” нийтлэхдээ “Одоогоор мэдэгдэж буй ганц зүйл бол “ICC” Монголтой хамтран ажиллах эсэх хурал явагдаж байгаа, үр дүнг хараахан олон нийтэд зарлаагүй байгаа явдал” гэсэн юм.

“ICC”-ын гишүүн орон тогтоолыг гүйцэтгэхээс татгалзсан тохиолдолд тус шүүхийн шүүгчид холбогдох дүгнэлт гаргаж, гишүүн орнуудын Ассамблейд өргөн барьдаг. Дүгнэлтийг авч үзсэний дараа Ассамблей зохих арга хэмжээ тавьж болно. “Ukrinform”-ийн сэтгүүлчдийн асуултад хариулахдаа эль-Абдалла шүүгчид хамтын ажиллагааг хүндэтгэсэн гэж дүгнэн, дараагийн шатны арга хэмжээ авахгүй байж болно гэжээ. Мөн хамтын ажиллагааг хүндэтгээгүй гэж үзэн Ассамблейд мэдэгдэж ч болно хэмээсэн байна.

Эх сурвалж: Ukrinform  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 10, 2024 13:59

Бид хөрш шүү

Зөнч
Зөнч
10 сар 10, 2024 14:27

Чад�##�гүй байж элдэв дээдийн гэрээнд нэгдэж өөртөө дэгээ тавина,мулгуу төрийн гай юм аа даа.Ядаж байхад төрийн өндөр �##�ба хашиж явсан Д.Бямбасүрэн гуай мэтийн буруу зөнөгчдөөс авахуулаад орос шашинтай жорлонгийн �##�чуурууд нь хүмүүсийг цогцос болгохыг 3 жил хараад ханахгүй �##�гаа ташиж баярл�##�дана.Энэ зөнөгүүд үхэж байж Монгол улс цэвэршиж хөгжих нь үнэн бололтой.

Зочин
Зочин
10 сар 10, 2024 14:28

"Монгол Путин", "Орос Путин" г.м.

1213.
1213.
10 сар 11, 2024 07:44

Лай л байна.

Холбоотой мэдээ

Back to top button