Үс засуулбал нас уртасна
БИЛГИЙН ТООЛЛЫН 8 2024.10.11 / БААСАН ГАРАГ
НАМРЫН АДАГ ХӨХ НОХОЙ САРЫН ТАВАН ШАР ШАР БИЧ ӨДӨР
- Үс засуулбал: Нас уртасна
- Барилдлага: Шид
- Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
- Суудал: Ус
Аргын тооллын 10 сарын 11, Сугар гараг. Билгийн тооллын 8, Элдэв тэнгэртэн одтой, шар бич өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 7:06-18:12. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна. Модон хохимой өдөр.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.