Нобел 2024: Утга зохиолд Өмнөд Солонгос Хан Ган шагнал авлаа
Энэ жилийн Нобелын утга зохиолын шагналыг Өмнөд Солонгосын зохиолч Хан Ган хүртлээ. Нобелын комисс түүнийг “түүхэн гэмт хэргүүдийг хөндөж, хүний амьдралын эмзэг байдлыг илчилдэг хүчтэй яруу найргийн хэв маягтай үргэлжилсэн үгийн зохиолтой” хэмээн шагналыг гардуулсан байна. 53 настай Хан Ган Өмнөд Солонгосын сэтгүүлд бичсэн шүлгээ нийтлүүлснээр уран зохиолын гараагаа эхлүүлсэн юм. Тэрбээр 1995 онд богино өгүүллэгийн цуглуулгаараа үргэлжилсэн үгийн зохиолчийн дебютээ хийсэн юм.
Ингэснээр Хан Ган утга зохиолын шагнал авсан анхны Ази гаралтай эмэгтэй, Нобелын шагнал хүртсэн хоёр дахь Өмнөд Солонгос иргэн боллоо. Үүнээс гадна тэр 1901 оноос эхлэн утга зохиолын шагналыг хүртсэн 117 хүний 18 дахь эмэгтэй зохиолч болж буй. Тэрбээр дебютаа хийснийхээ дараа дараа нь үргэлжилсэн үгийн зохиолуудаа илүү урт бичиж эхэлжээ. Тэдгээрээс хамгийн алдартай нь “The Vegetarian” юм. Энэ нь түүний англи хэлнээ орчуулагдсан анхны бүтээлүүдийн нэг байжээ.
“The Vegetarian” нь хүний хэрцгийлэлтэй холбоотой хар дарсан зүүднийхээ дараа "ургамал шиг" амьдрахыг оролдож буй залуу эмэгтэйн тухай роман юм. Тус роман нь 2016 онд Ман Букерийн олон улсын шагналыг хүртсэн.
Хан Ганы ихэнх бүтээлүүд нь уншигчдад нэг асуулт тавьдаг. Түүний 2019 онд нийтлэгдсэн “Европа” романы гол дүр нь мөн хар дарсан зүүдэндээ шаналж буйгаар өрнөдөг. Уг зохиолд “Хэрэв та хүссэнээрээ амьдарч чадах байсан бол юу хийх байсан бэ?” гэх асуултыг уншигчдаасаа асуудаг. Хэдийгээр Хан Ганы гол дүрүүд ихэвчлэн эмэгтэйчүүд байдаг ч, дүрүүдээ бичихдээ эрэгтэй хүний өнцгөөс өгүүлэх нь түгээмэл байдгаараа онцлог.
Түүний “The Vegetarian” роман нь “Миний эхнэр цагаан хоолтон болохоос өмнө би түүнийг бүх талаараа тийм ч онцгой биш гэж боддог байлаа. Сэтгэл татагдах онцгой шалтгаан, ямар нэгэн ноцтой сул тал ч гарч ирээгүй тул бид хоёрт гэрлэхгүй байх шалтгаан байгаагүй” хэмээн эхэлдэг.
Анх Солонгос хэл дээр бичигдэж, хэвлэгдсэн "The Vegetarian" романыг англи хэлнээ Дебора Смит орчуулжээ. Смит 21 нас хүртлээ ганц хэлээр ярьдаг байсан ч Англи-Солонгос орчуулагчийн хомсдолоос болж солонгос хэл сурахаар шийдсэн байна. Шведийн академи Хан Ганы бүтээлийг "бие болон сүнсний холбоо, амьд ба үхсэн хүмүүсийн холбоог мэдрэх онцгой чадвартай" гэж үнэлжээ. Академийн зүгээс Хан Ганыг "яруу найргийн болон онцгой хэв маягаараа" орчин үеийн үргэлжилсэн үгийн зохиолд шинэчлэгч болж чадсан хэмээн онцолсон байна.
2023 оны Утга зохиолын Нобелийн шагналыг 64 настай Норвегийн зохиолч Ёон Фоссед олгож байсан билээ. Ёон Олав Фоссе нь 1959 онд Норвегийн Хаугесунд хотод төржээ. Тэрбээр долоон настайдаа ноцтой осолд орсон нь насанд хүрсний дараа зохиол найруулан бичихэд ихээхэн нөлөөлсөн юм. Фоссе жүжгээс гадна роман, богино өгүүллэг, яруу найраг, хүүхдийн ном бичсэн бөгөөд утга зохиолын салбарт хэдийнэ танигдсан алдартай зохиолчидтой энэ шагналд өрсөлдөж байсан билээ.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зүгээр улс төрийн тархи угаадаг хэрэгсэл Нобелийн шагн�##� болжээ. Барууны орныхон ШУныг шашин гэж ойлгодог болжээ. Энэ зүгээр нэг төрлийн доромжлол болжээ