Танд хэрэгтэй

Хууль: 13.2 сая хүртэлх үнийн дүнтэй хэргийг дунджаар 109 хоногт шийдвэрлэдэг байсан бол 45 хоногт шийддэг боллоо

Монгол Улсын Их Хурлаас 2024 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулжээ. Тодруулбал, тус хуульд 71дугаар бүлэг нэмж зарим төрлийн иргэний хэрэг маргааныг тусгайлсан журмаар хянан хэлэлцэхээр болж, энэ  сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхлээд байна.

Энэ тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа нь иргэний зарим төрлийн хэрэг, маргааныг ердийн бусад хэргээс богино  хугацаанд хялбар, зардал багатай журмаар шийдвэрлэх зорилготой.

Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг, маргаанд бага үнийн дүнтэй буюу бүх төрлийн гэрээ хэлцлээс үүссэн нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлснээс  дээшгүй үнийн дүнтэй мөнгөн хөрөнгө гаргуулах нэхэмжлэл багтана.

Үүнийг тодруулбал, зээлийн, худалдах-худалдан авах гэрээ, эд хөрөнгө хөлслөх, түрээсийн гэрээ гэх мэт гэрээнээс үүссэнмөн хэрэглэгч, үйлчлүүлэгчийн тогтмол төлдөг ус, цахилгаан, дулаан, үүрэн холбоо, интернэт зэргийн төлбөр буюу 2024 оны байдлаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 13.200.000 төгрөгөөс доош үнийн дүнтэй мөнгөн хөрөнгө гаргуулах нэхэмжлэл хамаарах юм.

Түүнчлэн нэхэмжлэлийн үнийн дүнтэй холбоогүйгээр дараах төрлийн маргаан хамаарна:

Үүнд,

  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх зорилгоор эд хөрөнгө, эрх битүүмжлэх, хураах, үнэлгээ тогтоох, албадан дуудлага худалдаа явуулахтай ажиллагаатай холбоотой гомдол 
  • Гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулах
  • Ажилд эгүүлэн тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах зэрэг маргааныг тусгайлсан журмаар шийдвэрлэх боломж бүрдлээ. 

Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг маргааныг шүүх нийтдээ 45 хоног буюу богино хугацаанд хэргийг нэг шүүх хуралдаанаар бичмэл болон цахим баримтад тулгуурлан шүүгч дангаар хянан шийдвэрлэх онцлогтой. Нэхэмжлэл, хариу тайлбар, холбогдох баримтаа цаас болон цахим аль ч хэлбэрээр гаргах боломжтой. 

Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргасан тохиолдолд давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцснээр шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болно.

Цаашдаа 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Нийслэлд дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх байгуулагдаж, тусгайлбсан журмаар шийдвэрлэх хэргийг дагнан шийдвэрлэх юм.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button