Гадаад мэдээДЭЛХИЙ

Зеленский Европын орнуудаар айлчилж, ялалтын төлөвлөгөөгөө танилцуулж байна

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Европын холбооны орнуудаар айлчилж, дайн ялах төлөвлөгөөгөө удирдагчдад нь танилцуулж байна. Уг нь энэ бямба гарагт /2024.10.12/ барууны 20 гаруй удирдагч оролцсон Украины ялалтын төлөвлөгөөний талаарх чуулган Германд болох байсан билээ. Гэвч АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Милтон хар шуурга Флоридад буусны улмаас тэрхүү уулзалтад оролцохгүй болж, улмаар чуулган хойшилсон юм.  

Ийм учир Зеленский Европын холбоотнууд дээрээ зочилж, удирдагчдад нь ялалтын төлөвлөгөөгөө танилцуулж буй. Тэрбээр пүрэв гарагт /2024.10.10/ Лондон хотноо Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттетэй уулзсан байна. Үүний дараа тэр Парист очиж Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзаж, төлөвлөгөөгөө танилцуулжээ.

Зеленскийн гурав дахь айлчлал Италид байсан юм. Тэрбээр тус улсын Ерөнхий сайд Жоржиа Мелонитэй уулзаж мөн ялалтын төлөвлөгөөгөө танилцуулжээ. Мелони Зеленскийтэй хэвлэлийн бага хурал хийхдээ “Шинэ өвөл эхэлж байна. Украин гурав дахь дайнтай өвлөө туулна. Өнөөдрийн байдлаар Украины цахилгаан дэд бүтцийн тал нь ажиллагаагүй байна. Олон улсын хүлээсэн үүрэг бол Украиныг энэ тал дээр дэмжих юм” гэсэн байна.

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ах нь
ах нь
2024-10-11 15:56

Үүнийг одоо хэн дэмжих юм. Санхүүжилтийнхээ зарцуулсан тайлангаа өгч чадахгүй байнө. Украиныг хамга�##�аад өнөөдөр европчууд өндөр өртгөөр амьдарч хамт дампуурах уу? 1сая ширхэг их бууны сум нийлүүлэхээс ердөө 350 мянгыг өглөө шүү дээ

Зочин
Зочин
2024-10-12 07:37

Гуйлгачин бадарчин �######� спа

Zochin
Zochin
2024-10-12 17:45

Хүч илүү рашист улсын эсрэг босон тэмцсэн жмнхэнэ эх оронч з�##�уу. Манай ояа нар байсан бол �##�ь хэдийн бууж өгөг газар нутгаасаа таслаж өгөад Путинд өвдөг сөгдөн, жанжины т�##�бай дээрээ улаан цэргийн концерт үзэнд явж байх байлаа Боол сэтгэхүй гэж өөр л дөө

Зочи.
Зочи.
2024-10-14 01:22

"Олон улсын үүрэг бол Украиныг энэ т�##� дээр дэмжих юм." Фааа ОУ тгд Укрын өмнө үүрэг хүлээнэ, ааан. Энэ солиорчээ солиорч.

Холбоотой мэдээ

Back to top button