Гурван хүүтэйгээ байшин барьдаг, өрх толгойлсон аав Д.Ганбаатар: Хөвгүүддээ амьдрал сургаж байгаа, хожим нь хэрэгтэй

Би гурван хүүтэй өрх толгойлсон аав. Бага хүү 8, дунд хүү 10 дугаар анги, том хүү их сургуульд сурдаг. Хүүхдүүд маань амралт, цаг заваараа миний мужааны ажилд тусалдаг. Бидний одоо амьдарч байгаа байшинг том хүү маань 13 настайдаа надтай хамт барьсан юм хэмээн ярих эрэгтэйг Д.Ганбаатар гэнэ.
Тэр 20 гаруй жил мужаанаар ажиллаж буй туршлагатай нэгэн.
Харин энэ намар нэгэн томоохон байшиндаа дээвэр хийлгэхээр гурван хүүг аавтай нь хөлсөлсөн иргэн тэдний ажлын хөлсийг өгөөгүй. Мөн ажиллаж байх явцад нь хүүхдүүдийнх нь дэргэд аавыг нь муу үгээр доромжилж байсан аж. Гэсэн ч ажилдаа зарчимч Д.Ганбаатар доромж сонсож тэсгэл алдсан хүүхдүүддээ “амьдрал ийм шүү дээ. Энэ нийгэм угаасаа л ийм. Янз янзын хүн таарна. Дааж чадах, давж гарах зүйл гэж байна. Бүгдээрээ ажлыг нь авчихсан юм чинь хийе. Аав нь хурдан дуусгана аа” хэмээн тайвшруулжээ. Улмаар хүүхдүүд ч хичээлийнхээ хажуугаар болон хагас бүтэн сайнд аавдаа тусалсаар ажлаа 15 хоногт бүрэн дуусгасан байна.

Гэвч тэдэнд ажлынх нь хөлсийг өгөөгүйн дээр аавыг нь олон улсын арбитрын шүүхэд өгнө хэмээн сүрдүүлсэн гэх. Хэрэв тэд 15 хоног шаргуу ажилласан хөлсөө авсан бол том хүүгийнхээ сургалтын төлбөрийг бүрэн төлж, ахуйн хэрэглээгээ ч бүрдүүлээд амжих байж. Гэтэл ийнхүү асуудал үүсгэсэн захиалагчийг одоо болтол цагдаад ч мэдүүлээгүй.
-Д.Ганбаатар цэргийн амьдралаа орхин мужаан болжээ-
Иймд бид энэ удаа мужаан аав, түүний туслах гурван хүүтэй үүсээд буй асуудлын талаар ярилцахаар Дарь-Эхийг зорьсон юм.
Биднийг очиход Д.Ганбаатарын том хүүтэйгээ барьсан гэх хоёр давхар цагаан байшингаас дунд хүү Г.Эрхэмбилэг нь тосон гарч ирэв. Хоймортоо гэр бүлийн зургаа залж, зурагтын хажууд гурван хүүгийнхээ инээж буй хөөрхөн зургийг тавьжээ. Энэ айлын хүүхдүүд харваас хүмүүжилтэй, царайлаг, сэргэлэн хөвгүүд байна. Бага хүү нь эмч болох мөрөөдөлтэй. Хичээлдээ ч хамгийн сайн нь. Дунд хүү нь бизнесмен болно. Гэхдээ эхлээд аавдаа л тустай болмоор байгаа гэнэ. Харин том хүү нь хуулийн чиглэлээр суралцдаг байна.

Гэрийн эзэн Д.Ганбаатарын хувьд цэргийн хүн болсон хэдий ч амьдралдаа арай нэмэртэй, орлоготой ажил хийхээр шийдэж мужаан болсон нь энэ. Тэр багадаа аавыгаа дагаж явсаар энэ ажлыг гарамгай сурсан байна. Улмаар 20 гаруй жилийн хугацаанд модоор хийх бүхий л мужааны ажлыг хийж иржээ. Түүний барьсан байшин ч их бөгөөд ажлынхаа зургийг олон нийтийн сүлжээнд байршуулдаг байна.
-Би тэр хүний улс төрийн карьер, нэр төрд итгэсэн. Маш баян хүн шүү дээ-
Ийнхүү хэдэн үг солилцоод бид гурван хүүг аавын хамт хохироосон захиалагч болон тэдний хийсэн ажлын талаар ярилцлаа.
-Мөнгө өө өгөхгүй байгаа гэх хүнтэй анх яаж холбогдов. Ямар хүн байсан бэ?
-Улс төрд нөлөө бүхий хүн юм шиг байна лээ. УИХ-ын тамгын газар ажилладаг гэсэн статустай, ёслолын хувцастай харахад их сайхан хүн байсан. Бид хувь чатаар холбогдож тохиролцсон. Тэгээд яваад очсон байшин нь хэлж байсан хэмжээнээс нь өөр байсан. "Энэ чинь хамаагүй том байшин байна. Үнэ ханш нь нэмэгдэх юм байна шүү" гэж хэлэхэд “за” гэж хүлээж авсан. Би өмнөх ажлаа арай дуусаагүй тул түр хүлээх боломжтой эсэхийг асуухад мөн зөвшөөрсөн.
-Ажил нь хэзээ эхэлсэн бэ?
-Есдүгээр сарын 20-нд эхэлсэн. Намайг ажлаа хийхээр очиход захиалагчийн дүү нь гэх хүн гарч ирээд миний хийх ажлыг заасан. “Энэ дээврийг ийм стандартаар тавина” гэж хэлэхэд “Үгүй. Чи миний аргаар хийх ёстой” гэж хэлсэн. Ингээд эхний өдрөөсөө л дарамтлах маягтай ажлаа эхлүүлсэн. Би ч буулт хийсэн. Хамгийн харамсалтай нь манай том хүүгийн дэргэд намайг жаахан муухайгаар хэлсэн. “Чи нохойн амбаар ч барьж үзээгүй хүн байна” гэж. За би чиний ойлгосноор ийм хүн байна. Тэгвэл больё, явъя гэхэд “чи өчнөөн сая төгрөгөөр материал авалдуулчихад явна гэж байхгүй шүү” гэх үгээр барьцаалж, дарамталж эхэлсэн.

Том хүү маань гомдоод маргаашаас нь ирээгүй. “Ааваа би хүнд доромжлуулан байж ажил хийхгүй ээ” гээд их гомдсон. Би хүүдээ учирлаж хэлсэн л дээ. “Миний хүү амьдрал ийм шүү дээ. Энэ нийгэм угаасаа л ийм. Янз янзын хүн таарна. Дааж чадах, давж гарах зүйл гэж байна. Аав нь энд үсрээд 14 л хононо. Миний хүү амралтын өдрүүдээр л ирээд туслахад болно” гэсэн. Хүү маань ч зөвшөөрч амралтын өдрүүдээр надад тусалж байсан. Мужааны ажил аравдугаар сарын 5 гэхэд бүрэн дууссан.
-Энэ удаагийн ажилд хүүхдүүд нь ямар байдлаар тусалж, оролцсон бэ?
-Манай хамгийн бага хүү, том хүү хоёр амралтын хоёр өдөр надад тусалсан. Харин дунд хүү маань хичээл нь эрт тардаг болохоор ажил дуустал нь надтай хамт байсан. Би уг нь ажилдаа туслах хүн өдрийн 100-150 мянган төгрөгөөр цалинжуулж авах гэсэн ч олдоогүй. Ер нь олддоггүй. Тэгээд хүүхдүүд маань ч ойлгоод бид л байгаа юм чинь гээд аавдаа тусалдаг болсон. Би бас зарчимч хүн болохоор хүүхдүүд маань юм сурч байвал хожим өөрсдийнх нь амьдралд нь л хэрэгтэй гэж боддог.
-Ажлын гэрээний тухайд?
-Ажлын гэрээ нэлээн хожуу есдүгээр сарын 28-нд буюу ажил эхэлснээс хойш 8 хоногийн дараа хийгдсэн. Би хараа муутай болохоор гэрээгээ сайн хараагүй. Ямартай ч тэр хүний мундаг улс төрийн карьер, нэр төрд итгэсэн. Тэр чинь аймар баян хүн байна лээ. Тэгээд гэртээ ирээд шилээ зүүгээд харсан чинь маргаан шийдвэрлэх гэх хэсэгт нь арбитрт хандана гэсэн байсан. Аймар сонин Монгол Улсын хуулиар гадуурх заалт байсан. Яагаад олон улсын хэмжээний хэргийг шийддэг шүүх нийслэлийн газар нутагт болж байгаа иргэд хоорондын маргааныг шийдвэрлэдэг юм. Тэр чинь Лондонд байдаг шүүх шүү дээ. Монголд төлөөлөгчийн газар нь л байгаа. Шулуухан хэлэхэд миний жаахан инээд хүрсэн. Бас гайхсан.
Хоёр дахь ноцтой асуудал нь би тэр компанид юу ч хийгээгүй. Зүгээр хашаан дотор аав, ээжийнх нь байшингийн дээврийг хийсэн. Гэтэл яагаад компанийн нэрийн өмнөөс надтай гэрээ хийснийг гайхсан. Би өөрөө хуулийн сургуульд суралцаж байсан болохоор утга агуулгын жаахан гадарлаж харсан нь тэр.
-Хуульчид залилан гэж үзсэн ч би захиалагчаа цагдаад өгөлгүй ойлгоод ирэхийг нь хүлээж байгаа-
-Гэрээний заалтын талаар хуульчид хандаж үзсэн үү. Ямар тайлбар хэлж байна.
-Сошиалд энэ талаар нийтэлснээс хойш янз бүрийн хуульчид үнэгүй тусална гэж холбогдсон. Тэдгээр хуульчид “Наад гэрээ чинь анхаарал татах асуудал ихтэй байна. Дээрээс нь компанид юм хийгээгүй. Айлын хашаанд байшингийн дээвэр тавьсан байхад тэр компанид хамаарахгүй. Гэрээ гэдэг нэр болон компанийн нэрээр залилангийн шинж чанартай юм хийсэн байна. Цагдаад хандах асуудал байна гэсэн. Мундаг хуульчидын ачаар асуудлаа баттай мэдэж авчхаад байж байна.
-Маргаан үүссэн тохиолдолд дээрх заалтаар явна гэж заасан юм байна. Гарсан маргаан нь юу байсан юм бол.
-Маргааны гол үндэс бол дулаалгын хөөсний асуудал. Эзэнтэй нь хувь чатаар ярихдаа би шилэн хөвөнгийн харшилтай дулаалга бол хийж чадахгүй. Дээрээс нь дулаалга гэдэг бол өндөр стандарттай. Нарийн ажил байдаг. Тиймээс дулаалгыг нь амьдрах хүмүүс нь өөрсдөө хичээгээд сайн хийвэл зүгээр байдаг гэхэд захиалагч “за” гэсэн. Тэр чат нь надад байгаа. Гэрээн дээр болохоор дулаалга хийх гэж оруулсан байсан юм байна лээ. Би ярилцаж тохирсон байсан учир тэрийг нь анзаараагүй гарын үсэг зурсан. Энэ асуудал дээр л би буруудчхаад мөнгөө авч чадахгүй байж байна.
-Ажлынхаа хөлсөнд хэдэн төгрөг авах ёстой юм вэ?
-8.5 сая төгрөг авах ёстой.
-Тэр мөнгөөрөө хийхээр төлөвлөсөн зүйл байсан уу?
-Том хүү маань жилийн 6 саяын төлбөртэй сургуульд суралцдаг. Одоо төлбөр нь дутуу байгаа. Бас тэгээд хүний амьдрал юм чинь надад багажаас эхлээд авах ахуйн хэрэгцээний зүйлс их байгаа шүү дээ.
-Та зөвхөн дээврийг нь хийсэн гэсэн. Бусад хэсгийг нь хийсэн хүмүүс төлбөрөө авсан болов уу. Энэ талаар мэдээлэл байгаа юу?
-Тэгээд сурчихсан хүмүүс юм шиг байна лээ. Блок, хундамыг нь хийсэн хүмүүс 10 гаруй сая төгрөг авч чадаагүй гэсэн. Бас биднийг ажиллаж байхад дөрвөн залуу гараашны бетон хаяавчийг хийх гэж ирсэн. Тэд бас хоёр сая төгрөгөө авч чадаагүй гэсэн. Энэ хоёр мэдээг би ажилчдаас нь сонссон. Үнэн байх гэж бодож байна. Олны үг ортой.
-Та мөнгө өө авч чадаагүй гээд цагдаад гомдол өгсөн үү?
-Гомдол өгөөгүй байна. Захиалагч маань бас хүн л юм чинь сошиалаар гарч байгаа энэ асуудлыг бодож үзэх байлгүй дээ гэж жаахан харсан байдалтай байна. Мөнгө өө авахаар чат бичээд би дарамталсан болж таарсан. Энэ бүрийг нь харахаар ямартай ч байж болохгүй асуудлууд байгаа учраас болохгүй бол ямар ч байсан цагдаад хандана.
-Ер нь монголчууд маань мужааны ажил хийлгэхдээ ямар хандлагатай байдаг вэ?
-Би хоёр удаа мөнгөө авч чадахгүй хулхидуулж байсан. Бас ярьснаасаа буцах, янз бүрийн асуудал үүсгэх тохиолдлууд их байна. Бас мужаанууд маань гэрээгээ үг бүрээр нь сайн уншихгүй бол хаа хамаагүй Англид байдаг шүүхийн нэр барьж гэрээ хийгээд дараан сүрдүүлж байна шүү дээ. Тэгэхээр анхааралтай. Гэрээгээ сайн уншиж ажиллаарай гэж захимаар байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сошайлд тавьчихаар чих нь зөөлрөөд ирнэ.
soshial moshial gej toohoo olison tsag shuu
Зөв хүний өмнө дандаа зөв зам дурайж байдаг. Аав хүү дөрвийг харсан Тэнгэр нь ивээнээ. Арбитрийн шүүх гэж хаана юу байдгийг ч мэдэхгүй, чихний үзүүрт сонсогдсон сансрын юм яриад явж байгаа нөхөрт сануулга нь ирнээ.
Dulaalaggvi deewer hiine gej baihgvi shvdee.zaawal hamt hiigdene.degehgvi bol daraa in yaj hiih ym,hiih hvndeech mash hezvv,hiih hvn oldohgvi hiisench nemelt zardal shaardana.hvnii yumaar toglood haychihjee.hairan material.
юу гээд хуцаад байгаа юм бэ? ямарч байшингийн таазны дула�##�гыг дээврээ хийсний дара�##� хийдэг биздээ.
Заяагүй луйварчид вэ, тэр дүү нь гэж бузар амьтан дундаас нь авчихсан юм уу. Хүний ажлын хөлсийг хэлүүлэлгүй өгч бай, маанагуудаа
Яасан ичдэггүй, бузар амьтан бэ, яаэ ингэж хүний хүч хөдөлмөр, хайран цаг хугацааг нь ашиглаж, луйьардаж чаддаг бнаа!!! Иым хүний үнэргүй хогийн новшиын үйлс яаж өөдтэй байхав дээ, улсаас бас хулгайлж луйвардаж л тэр том байшинг бас л хүн ашиглаж, хумсаа нууж, бариулсан байгаа даа. Тэр хогийн ноьшиын зураг , байшин, хүний үнэргүй хогийн, тэгээд бас дээрэлхүү зан , доромжлол бүгдийг нь нэр зүстэй, хаягтай нь сошилд тавиад цагдаад өг! Хийсэн үйлийн үр нүглээ эдлэг, угаасаа ч эдлэх нь хууль!!!
Ариун Сүнсний үнэн ч боол л байна шууд шүүхэд өг шүүх та нарын т�##�д
Сайхан хийсэн байна. Мундаг аав. Гайха-лтай. Биширч байна. Тэр гахай мөнгийг нь өгчих хэрэгтэй. Гэхдээ энд нэг зүйл буйг анзаар. Байшингийн дээврийн хийц бол үндсэндээ 3-5 ту�####�а ажил юм. Юм мэдэхгүй хүмүүс шувуу нуруу тавиад, хуччихад л дээвэр болчлоо гэж ойлгодог. Гэтэл үгүй. Нуруу зангидах, хучих, тусгаарла-лт битүүмжлэл, дулаа-лга, хаяавч буюу баадан, ус �######�уулгын систем гэж задарна. Том байшингийн дулаа-лга ту�####�а, за ойролцоогоор 2 сая гаруй төгрөг болно, багадаа. Бас хийхэд хэцүү. Шилэн хөвөн бол тамтай. Гэвч технологийн дагуу хийнэ. Үүнийг хойно гэж үлдээж болдоггүй. Хучилтаас өмнө гүйцэтгэнэ. Хувь иргэд хэмнэхээс гадна янз бүрийн хүмүүс, компани би чаднуудад хандаж хий дэмий мөнгөө үрж, материа-лаараа тоглуулдаг. Бас харамч хүн нарийлж байгаад 2 төлдөг нь жам. Таньдаг мэддэг найз нөхөд гэж байгаад хүнийг үнэгүй ажиллуулах гэдэг нь том мунхагл�##�. Ул суурьтай, мэргэжлийн хүмүүс, компанитай харилцаж мөнгөн дээрээ нарийла-лгүй байж л насны юм хийлгэж авна шүү дээ. Монголчууд үүнийг ойлгодоггүй.
Хөөрхийдөө хамга�##�ах төр нь ялзарсан. Өндөг.өмхийрсөн зовлого болсон бна даа.
хэвлэлийн хур�##� хийлгэ ямар заваан амьтан вэ тийм новшинй б�##�иар юмнуудыг зүгээр өнгөрөөж болохгүй эсвэл өмгөөлөгч дээр очоод нэхэмжлэл бичүүлж шүүхэд өг тэмдэгтийн хураамж дараа өгч болдог хүсэлт бич
Нийгэм бус өнөөгийн монголчуудын харилцаа хандлага нь энэ юм
Хуншгүй муу хог вэ. Хүн боддоггүй луйварчны ажил �##�бан туша�##�ыг нь ил болгож нэр төрд нь х�##�дах хэрэгтэй. Цагдаад өг.
Hunii ajil ehelsen bol duusgaad mongoo neheed ogohgui bol tsagdaad og
Gereetei shuuhed hand
Huuhduudeeree shou hiigeed yahaw
Би чадна шантаажчин бна шдээ хаха
харин тийм л бн дээвэр дула�##�ахгүй яаж хийдгийн дутуу хийсэн үү яасан би чадна ууд дандаа ингэж новширдог нөгөө хийлгэсэн нөхөр ч бас тэнэг юм шиг байна гэрээгээ олигтой хийж ажил хийлгүүлэх хүндээ эхлээд сайн танилцуулж өгөхгүй сүүлд нь ингэж байх гэж. Гарын үсгийг бол хүмүүс уншихгүй зурчдаг гай нь сүүлдээ гардагийн жишээ.
Хуц, сайн л хийсэн байна билээ. Нарийндаа хатсан юм чинь өгөхгүй гээд яадаг юм чи. Арбитрийн шүүх ч гэх шиг. Ийм юмнууд ажиллуулдаг УИХ ын тамгийн газрын чадамж нь чааваас
Нийтэд зарлаж таниул....өлбийсөн өлсгөлөн цэвдэг сэтгэлтэн юун Төрд зүтгэх.....Нэрийг нь зарла....дээрэлхүү гэхэд хаашаа юм, дэндүү даварсан хар тийрэн байна......үйлийн байгаа өөрийн үрстэйгээ, үргэлжлэх удамтай гаа эдэлнэ.....Жам
Deewer chin salhind hiiseheer bn
арбитрын шүүх нь юу чив дээ, дээрэлхүү хог вэ, ажлын хөлсөө шүүхдээд заав�##� аваарай
Ийм увайгүй луйварчин дарга нарыг ялангуяа МАНы угшилтай дарга нарыг нэр ус,�##�бан туша�##�тай нь ил гаргаж тавих хэрэгтэй шүү дээ.????????
Тэгж байж энэ луйварчдыг илчилж хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх хэрэгтэй.
Муусайн юмнуудаас хэдэн цаас авч амаа үзүүлэх хэрэггүй шүү.????????????
Нэр устай нь ил болгоорой.????????????
Юу болж өнгөрсөнийг баримт нотолно. Хэн нэгний ярсан болгоныг дагаж сэвээд байв�##� төөрөгдөл үүсгэнэ. Үнэнч юм уу, худлаа ч юм уу. Эрх бүхий хуулийн байгууллага нь ш�##�гаж шийдвэрлэнэ биз ээ.
Зүгээр л хуулийн байгууллагад шууд өг өмгөөлөгч аваад ийм хүмүүс хэзээ ч бүрэн өгөхгүй хэдэн сар жил цувуулж өгдөг луйварчид байдаг.
Хэвлэл ...2 т�##�ын байр сууриар хандана гэсэн нь яав !!! Гээндээ ч гоондоо гэж ..!!!
Ажил хийгэлсэн бол хөлс мөнгийн үнэн зөвөөр олгож өгөх л ёстой.Цаана нь өчнөөн ам тэжээж байгаа шүү дээ.Тэгэж хүн хулхидаж яадаг байна.Сэтгэлгүй юмаа.
Хүний ажлын хөлс мөнгийг нь өгөхгүй зовоож байгаа тэр хүний нэр ус ФС хаягийг нь зарлаад ил болгочих оо
УИХ-ынхны гар хөл....... тэр чигээрээ луйварчид цугласан газар ......
орос монгол 2 шиг төр засаг нь хулгайч луйварчидаар дүүрчихсэн улс энэ дэлхий дээр өөр хаана ч байхгуй , бүгдийг авилга хээл хахуулиар шийддэг ялзарсан нийгэм
Хүнээр ажил хийлгээд өгч чадахгүй байгаа бол үхсэн ацны баян байхав дээ, гэрээгээр луйвар хийсэн хөдөлмөрийн мөлжлөгө, шүүхээр яваад хөлсөө 2 нуг�##�ж гаргуул
Ажилч гэр бүл байна
Хогийн луйварчин л байна.
Сайн аавын сайн хүүдүүд бна. Тэр луйварчин ажлынхаа хөлсийг төлөөч. Төлөхгүй бол �##�бан туша�##�, зургийг нь цахим ертөнцөд тавь. Тамгын газрын даргад нь хэлээд мөнгөө ав.
тэдний ганц хийж сурсан ажилана шүү дээ.ордоныхоноос хол яв.
Хүүхдүүдийн мөнгийг хулхидсан тэр мангууг өөрийг нь "Арбитрын" шүүхээр нь шүүж амьтан болгохыг иргэд шаардаж бна
Энэ байшинг олон хүнээр хийлгэхдээ,хийсэн ажил бүрд нь янз бүрийн ш�##�тгаанаар мөнгийн өгөхгүй луу унжиж байдаг нь бас анхнаасаа з�##�илан хийдэг нөхөр байжээ.Монгол улсын их хурлын Тамгийн газарт бас л нэг дарга нараа дууриасан з�##�илан хийгч байдаг юм байна даа.ИХ дарга Амарбаясг�##�анын сугны үс биш бол түүнийгээ хөөж явуулаач
Ajlaa hiilgechiheed hunii Mongo tsalin hulsiig n ogdoggui luivarchidiig shuuh tsagdaad n ogvoltaarna
Эхнээсээ дарамт�##�ж байхад ажилаад байдаг л буруу байж!!! Тэр хүний сэтгэлд хүрэхгүй ажил эхэлсэн бол тэр даруйдаа зогсоож учираа ойлголцох байж!!! Одоо наад нөхөр чинь шаардлаг хангахгүй муу ажил гүйцэтгэсэн гэх юм бн л даа!!!!
Нэгд төрд монгол биш хүмүүс олширсон.
Тэдний арга барил нь арбитрын шүүх гэж ярьдаг.
Бас луйврын з�##�ьт этгээд мөнгө өгөхгүй гэсэн �##�сын бодолтой.
Эцэст нь төрд ажилладаг гэж хуурсан ч байж болно.
Олхиогүй амьтад л хүнээр юмаа хийлгэчээл новширдог.Эхнээсээ ямар хүн гэдгийг нь сайн харж байж гэрээ хийжээ
Энэ мужааны хөлсийг 1дахин нэмэгдүүлж хийлгэсэн хүнээс гаргуулж өгөөч хүний сайхан сэтгэл рүү ус цацсан бна хийлгэсэн хүн хөлсөө өгөхгүй бол муу юм учраа шүү
Худ�##�даа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх дотоодын арбитрыг хэлсэн юм шиг байна.З�##�илих маягийн үйлдэл харагдаад байна ... өмгөөлөгчид хандаж зөвлөгөө авах �######�шгүй шаардлага байна шүү ...
naad ambaariine shataa
vnen yum bol shuud neriig ni helech
ner nuureer ni olon niitiin suljeend tavij olon niiteer shahaj hohiroliig ni baragduulah ni zuv yadag muu g###g ve uuriig ni shuuhed ug
Очоод шатаачих
Төрийн �##�банд жоохон гайгүй сууд�##�д суугаад л хахууль авч эхэлсэн нөхөр байхгүй юу даа. Хүнээс зүгээр авсан мөнгө нь хурдан дуусчих гээд байгаа юм шиг санагдаад хоолны ч мөнгөө төлж чаддаггүй хүн шаарнууд байдаг юм оо энэ Хахууль авч хөлжсөн улсууд. Мэднээ эхнээс нь
IBuzar hvvr wee. Neriig n heleed huuliar n yw.
Хүний хөдөлмөрийн хөлсийг өгөх нь зөв
Guitsetgesen ajlynhaa hulsiig avah ni yaj chig bodson mach engiin asuudal bailtai. Etseg, ehdee bair savyg ni yanzalj uguh neriidleer uruuliig doromjilj, daramtaldag yamar nugeltei luivarchid be!? Iim hun novch, hogiin chaaruud deeguuree IH Boljee. Turiin deed baiguullagyn ner busarladag olhiogui etgeeduudees zorigtoi angijmaar yum.
Байшингий нь шатаачих тгээл оке,Хулгайн мөнгөөр байшин бариулаа биз
MONGOTEI mortloo hunii hodolmor shulsan archaagui novshnuud shan setgel itgel ruu us tsatsan l###r uil uilee dagah bailgui de shuud ner ustai ajil albatai n soshild tavi gomdol garga shuuhed
Face дээр ичих нүүргүй болтол нь тараагаад өг. Ичдэггүй дуракуудыг булай болгох хэрэгтэй хүнийг луйвардаад заваан юмнууд. Ажилсаг аав, 3н хүүд амжилт хүсье.
Тийм бол юуг нь өрөвддөг юм шууд л тэр даруй цагдаад өгөөд хуулийнх нь дагуу явж шийдүүл.Яагаад хүлээгээд бдаг юм бэ .
Ийм мөнгөний шун�##�уудыг Монголоос �######�уул!!!
ИЙМЭРХҮҮ ТӨРИЙН АЛБАН ХААГЧЫН НЭРИЙГ БУЗАРЛАСАН ХҮНИЙ МӨСГҮЙ ЗАЛИЛАГЧЫГ АЖЛААС НЬ ХАЛЖ ГАЗАР ЯАЖ ДААЖ БӨЙДГЫГ НЬ ҮЗҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! ӨНӨӨГИЙН АРЧААГҮЙ ТӨР ЗАСАГ ЕӨӨК ЭРХ БАРИГЧИДААС БОЛЖ АРД ТҮМЭН ХОЁР ХУВААГДАХ АСУУДАЛ ИЛ НЭЭЛТТЭЙ БОЛЖ БАЙГАА НЬ СЭТГЭЛ ӨВТӨГӨЖ БАЙНА!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!МОНГОЛЧУУД ЭЦСИЙН ЭЦЭСТ ДЭЛХИЙД НҮЦГЭН ИРЭЖ НҮЦГЭН БУЦДАГАА БҮГД САНАХ ХЭРЭГТЭЙ ХҮНИЙ АМЬДРАЛ МАШ БОГИНОХОН ШҮҮ ДЭЭ!!!!!!!!!!!!!!!!!!!!!