Судалгаа: Кристофер Колумб еврей хүн байсан

XV зууны аялагч Кристофер Колумб нь баруун Европын Сефард еврей хүн байсан гэж Испани эрдэмтэд бямба гарагт /2024.10.12/ мэдэгдсэн байна. Арвантавдугаар зууны үед Испанид амьдарч байсан еврейчүүдийг Сефард еврейчүүд гэдэг. 1492 онд тэндийг хүчээр Христийн шашинтай болгож, бусдыг нь хөөн гаргасан юм.
Алдарт аялагч Колумбын гарал үүсэл болон хаана оршуулсан гэдэг асуулт олон жилийн турш маргаантай байжээ. Олон түүхчид түүнийг Италийн Генуягаас гаралтай гэх уламжлалт онолд эргэлздэг байв. Бусад онолууд түүнийг Испани, Грек, Португал, Англи хүн байсан гэх саналыг дэвшүүлдэг.
Ийм учраас Америк тив дэх Европын байлдан дагууллын суурийг тавьсан Колумбын гарал үүслийн асуудлыг шийдэхийн тулд Испани эрдэмтэд судалгаа явуулжээ. Тус нууцыг тайлахын тулд шүүх эмнэлгийн шинжээч Мигель Лоренте тэргүүтэй эрдэмтэд 22 жилийн турш судалгаа явуулсан байна. Ингэж судалгаа явуулахдаа Колумбыг оршуулсан гэж тэмдэглэгдсэн байдаг Севилийн сүм дэх шарилаас дээж авчээ.
Тэд дээжийг Колумбын удам угсаа гэгддэг хүмүүсийнхтэй харьцуулж дүн шинжилсэн байна. Ийнхүү судалгааныхаа үр дүнг бямба гарагт /2024.10.12/ Испанийн “TVE” телевизээр дамжуулан “Columbus DNA: The True Origin” нэртэй нэвтрүүлэг болгон танилцуулжээ. Тус нэвтрүүлэгт Лоренте “Бидэнгд Кристофер Колумбын ДНХ-ийн хэсэгчилсэн ч гэсэн хангалттай дээж байгаа. Мөн түүний хүү Хернандо Колоны ДНХ бий. Хернандогийн Y хромосом болон митохондрийн ДНХ-д нь еврей гарлын шинж тэмдэг байна” гэсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.