Бизнес мэдээ

Банк, санхүүгийн салбарын хүний нөөцийн ажилтнууддаа баярын мэнд хүргэе

Улс орны эдийн засаг, хөгжлийн тэргүүлэх салбар болох банк санхүүгийн салбарт ажиллаж буй 16,000 гаруй банкируудын 200 гаруй нь хүний нөөцийн ажилтнууд байна.  

Өнөөдөр хүний нөөцийн ажилтнуудын баярын өдөр тохиож буй. Монгол Улсад банк, санхүүгийн тогтолцоо үүсэж, хөгжихөд үнэтэй хувь нэмрээ оруулж, чадварлаг хүний нөөцийг бүрдүүлж ирсэн банкны салбарын болон Капитрон банкныхаа хүний нөөцийн ажилтнууддаа баярын мэнд хүргэе.

Системийн хэмжээнд 6 дахь томоохон банк Капитрон банк нь ажилтан бүрдээ хүнлэг, шударга, ёс зүйтэй, эрх тэгш хандах зарчмыг “Хүний нөөцийн бодлого”-доо шингээж, мөн банкныхаа үнэт зүйлсдээ ч тусгасан байдаг.

Хүний нөөцийн менежерийг хүн ажилд авах, ажлаас чөлөөлөх төдийгөөр ойлгох нь цөөнгүй. Гэвч хүний нөөцийн менежерүүд нь байгууллагын хамгийн чухал үнэт зүйлс болсон ажилтнуудаа зөв бодлогоор зохион байгуулах, тав тухтай орчинд сэтгэл хангалуун ажиллуулах, санал хүсэлтийг нь бүх түвшинд чөлөөтэй сонсож, дэмжих, хөдөлмөрийг нь шударгаар үнэлүүлэх гэх зэргээр ажилтнуудаа дэмжин ажилладаг.  

Банк нь энэ жил “Хүний нөөцийн бодлого”-оо шинэчлэн, ажилтнуудаа болон тэдний гэр бүлийг халамжлах, ажилтан өөрийгөө хөгжүүлэх, ажил амьдралын тэнцвэрээ зохистой хадгалахад нь туслах чиглэлд олон таатай нөхцөлийг шинээр нэмжээ.

Капитрон банкны ажилтнууддаа олгодог боломжуудаас онцолж байна.

Эрүүл мэнд: Банкны үнэт зүйл болсон ажилтны эрүүл мэнд хамгаас чухал. Тиймээс жил бүр ажилтнуудын эрүүл мэндийг дэмжих, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Эрүүл мэндийн багц” шинжилгээнд хамруулж байна. Мөн ажилтан өөрийн хүслээр банктай хамтын ажиллагаатай даатгалын компанийн эрүүл мэндийн сайн дурын даатгалд хамрагдах боломжтой.  

Сургалт хөгжил: Ажилтны мэргэших, сурч хөгжих бодит хэрэгцээнд үндэслэн ажилтнуудаа тогтмол сургалтад хамруулж, мэдлэг ур чадварыг нь хөгжүүлдэг. 2023 онд гэхэд дотоодын болон гаднын байгууллагатай хамтарсан сургалтад давхардсан тоогоор 2,300 гаруй ажилтан хамрагдаж, ур чадвараа дээшлүүлжээ. Мөн  ажилтнаа их, дээд сургуульд магистр болон түүнээс дээш зэргээр суралцахад нь дэмжиж, тэтгэлэг олгодог.

Хөнгөлөлт, урамшуулал: Банк нь ажилтнууддаа өрсөлдөхүйц цалин болон үр дүнд суурилсан хагас жил тутмын урамшуулал олгодог. Мөн “Ажилтны орон сууцны хөнгөлөлттэй зээл”, цалингийн  зээл, ажилтны хуримтлал, кредит карт, гар утасны хөнгөлөлт зэргийг дурдаж болно. Түүнчлэн баг хамт олноо манлайлан ажилласан ажилтнуудаа салбарын шагнал, гадаад аялал зэргээр  урамшуулж байна.

Сонголттой уян хатан ажлын цаг: Банкны ажилтнууд сонголттой уян хатан цагийн системд шилжээд удаж буй. Ингэснээр ажилтнууд өглөөний уулзалт, сургалтад хамрагдах, оройд эрт тарж, иог, фитнест явахаас эхлээд, оройн ангид магистр, докторт суралцах зэргээр өөртөө цаг гаргах боломжтой болсон. Цагаа замын түгжрэлд биш гэр бүлдээ зарцуулж, илүү их дурсамжийг бүтээж байна.   

Цалинтай амралт, чөлөө: Капитрон банкны ажилтнууд өөрийн болон хүүхдийнхээ төрсөн өдрөөр цалинтай амардаг. Мөн банкандаа тогтвор суурьшилтай 7 жил ажилласан бол 7 хүссэн үедээ 7 хоног цалинтай амардаг. Мөн дараах 6 төрлийн цалинтай чөлөө олгодог.

  • Эцэг, эхийн хурлын чөлөө
  • Хүүхэдтэй болсон аавын 10 хоног чөлөө
  • Ажилтны ар гэрт гачигдал гарсан бол 5 хоног чөлөө
  • Наурызын баяраар казак ажилтнуудад цалинтай чөлөө
  • Магистр болон түүнээс дээш зэргээр сурч байгаа ажилтанд сургалтын чөлөө
  • Хуримаа хийж буй ажилтанд 3 хоног чөлөө

Спортлог Капитрончууд: Жил бүр банкнаас сагсан бөмбөг, хөлбөмбөг, гар бөмбөг, шатар, ширээний теннис зэрэг төрлүүдээр “Cпорт наадам” зохион байгуулдаг. Тус тэмцээнүүдэд Улаанбаатар хот болон орон нутгийн салбар, нэгжийн ажилтнууд маань жил бүр идэвхтэй оролцдог. Банкны салбарын 100 жилийн ойд зориулсан “Банкир-2024” спортын их наадмын хөлбөмбөгийн төрөлд эрэгтэй, эмэгтэй багууд маань тус бүр хүрэл медалийн эзэд болсон билээ.

Mentorship хөтөлбөр: Капитрон банк нь ажлын байран дахь хүйсийн тэгш оролцоо, манлайллыг бүхий л түвшинд дэмжиж, жигд ханган ажилладаг бөгөөд эмэгтэй ажилтны манлайлах ур чадварыг хөгжүүлэх, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, ажил амьдралын тэнцвэртэй байдлыг хангахаас гадна ажлын байранд жендерийн онцлогтой холбоотой тулгардаг асуудлыг туслах зорилгоор Mentorship хөтөлбөр хэрэгжүүлдэг.

Соёлын соронз: Ажилтнууд хүсэл сонирхлоороо нэгдэн, дотооддоо “Соёлын соронз” сайн дурын клуб байгуулж, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Залуус чөлөөт цагаа хамт олонтойгоо зөв боловсон, зугаатай өнгөрүүлэхэд “Соёлын соронз” клуб тусалдаг.

Ажилтнууд маань тав тухтай, найрсаг орчинд, чадварлаг, мэргэшсэн хамт олонтой ажиллаж, тасралтгүй суралцан, ур чадвараа шударгаар үнэлүүлж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаг нь банкны хүний нөөцийн оновчтой бодлого, ажилтнуудаа ойлгож дэмжин ажилладаг хүний нөөцийн менежерүүдийн маань хичээл зүтгэлийн үр дүн билээ.   

Банк нь үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол Улсын банк, санхүүгийн системд тогтвортой өсөлттэй ажиллаж, хүний нөөцийн оновчтой бодлого хэрэгжүүлж, санхүүгийн үзүүлэлтүүдээ жил бүр тогтмол өсгөж, банкны системд эзлэх байр сууриа улам бэхжүүлсээр байна.

100 жилийн түүхтэй банкны салбарын 23 жилийн түүхийг хамтдаа бүтээлцэж буй нь бидний бахархал юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Back to top button