Бизнес мэдээ

ФОТО: Капитрон банкны хагас тэрбум төгрөгийн сантай урамшуулалт аяны тохирлын эзэд шагналаа гардаж авлаа

Капитрон банкнаас “Тогтвортой өсөх хуримтлалыг тань урамшуулъя” уриатай эхлүүлсэн хадгаламжийн аян амжилттай өндөрлөлөө.

Ийнхүү бид урамшууллын эздийн сэтгэгдлээс хүргэж байна.

Гурван сая төгрөгийн урамшууллын эзэн Б.Батмөнх

-Өмнө нь Капитрон банкаар үйлчилгээ авдаг байсан. Сүүлд бизнес эрхлэгчдэд таатай нөхцөл үүссэн байхыг хараад нэлээн олзуурхсан. Ийм урамшуулалт аян эхэлснийг мэдэж байсан ч өөрөө ингээд азтан болно гэж төсөөлсөнгүй. Урамшууллын гурван сая төгрөгөө хадгалж, цаашид улам арвижуулна аа.


23 сая төгрөгийн урамшуулын эзэн Б.Намуун /9 настай/

-Аав, ээж хоёр маань надад хадгаламж нээж, өгсөн. Өөрийн нэр дээрх хадгаламжаараа тохирлын эзэн болсондоо баяртай байна. Миний хувьд өмнө нь төсөөлж ч байгаагүй их мөнгийг атгаад зогсож байгаадаа итгэхгүй байна. Аав, ээж хоёртоо баярлалаа. Нэг өдөр ээж рүү банкнаас залгаад, супер урамшууллын эзэн боллоо гэхэд нь бид бүгдээрээ гайхсан. Үнэхээр итгээгүй. Одоо үүндээ ихэд баяртай байна. Капитрон банкныхаа ах, эгч нарт баярлалаа.


Гурван сая төгрөгийн урамшууллын эзэн О.Нямсүрэн

-Манай гэр бүл олон жилийн турш Капитрон банкаар үйлчлүүлж байна. Охиноо том болтол үйлчлүүлэгч нь хэвээр байна. Сүүлд охиныхоо хадгаламжид мөнгө хийтэл, өнөөх гүйлгээнээсээ тохирлын эзэн. Ерөөлтэй юм ийм сайхан байдаг. Олон жил үнэнч харилцагч нь байлаа шүү дээ. Цаашдаа ч энэ хэвээрээ үнэнч харилцагч нь байх болно. Энэ урамшууллынхаа шагналыг охиныхоо хадгаламжид хийгээд, илүү их өсгөнө гэж бодож байна.


Гурван сая төгрөгийн урамшууллын эзэн А.Дүүрэнзаяа /10 настай/

-Ээж рүү банкнаас залгаад, тохирлын эзэн болсон байна гэж хэлсэн. Бид нар бүр шооконд орсон. Аав, ээж хоёр хэлэхдээ, "Хүүгийнхээ хадгаламжид мөнгө хийсэн чинь ингээд азтан болчихлоо" гэсэн. Уг нь ээж, аав хоёр намайг мөнгөө өөрөө хэрэглээд, үлдсэнийг нь хадгалаарай гэсэн. Гэхдээ би энэ мөнгөнөөсөө хэрэглэхгүй ээ. Бүгдийг нь хадгаламждаа хийнэ. Намайг том болох үед илүү их болох байх.

Капитрон банкныхаа ах, эгч нарт бүгдэд нь баярлалаа. Одоо ч баярлаад, хөөрөөд, догдлоод байна.


Гурван сая төгрөгийн урамшууллын эзэн Ч.Тэмүүжин

-Их олон жил Капитрон банкаар үйлчлүүлж байна. Хурдан, шуурхай, банкны аппликейшныг нь хэрэглэхэд ч амар хялбар. Миний хувьд, урамшуулалт аян, сугалаа, хонжвор гэх зүйлсэд итгэдэггүй төрлийн хүн. Гэтэд одоо ингээд урамшууллын эзэн болчхоод зогсож байна. Капитрон банкны нэг давуу тал нь хадгаламжийн хүү илүү өндөр санагддаг. Одоо урамшууллынхаа мөнгийг хадгаламжид хийж, хав дарна. Хүмүүст хандаж, хэлэхэд урамшуулалт аян үнэхээр үнэн явагддаг шүү. Би өөрөө биеэрээ мэдэрчихлээ.


23 сая төгрөгийн урамшууллын эзэн Э.Санчирболд

-Би одоо арванхоёрдугаар анги. Сар болгон мөнгөө хуримтлуулаад, тэр үйлчилгээгээрээ азтан болсон. Аав, ээж хоёр бага байхад л Капитрон банканд хадгаламжийн данс нээж өгсөн. Тэр данснаасаа энэ удаагийн тохирлын эзэн болсондоо ихэд баяртай байна. Энэ хавар төгсөнө. Гадагшаа сурах бодолтой байгаа учраас энэ мөнгөө хадгалж байгаад зарцуулна. Өмнө нь урамшуулалт аяны тохирлын эзэн болно гэж зүүдэлж байгаагүй. Гэхдээ үнэхээр болж болдог юм байна. /инээв/

Таван сарын турш үргэлжилсэн тус аяны хүрээнд сар бүр 23 харилцагч 3,000,000, аяны төгсгөлд есөн харилцагч супер урамшуулал 23,000,000 нийт 124 харилцагч хагас тэрбум төгрөгийн урамшууллын эзэд болжээ.

Урамшуулалт аяны тохирлын эзэдтэй ярилцахад, тэдний баярлаж, хөөрсөн басхүү итгэж ядсан мэдрэмжүүдээр арвин байв. Биднийг очиж, танилцахад, тэд бүгд өөр өөрсдийн сэтгэгдлээ хуваалцах бөгөөд өмнө нь хэзээ ч урамшуулалт аяны тохирлын эзэн болно гэж төсөөлж байгаагүй гэдгээ онцоллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button